Л
Литавр бөмбөр (2)

 

Литавр буюу Тогоон бөмбөр (Италиар: timpani, Францаар: timbales, Германаар: Pauken, Англиар: kettle drums, Монголоор: Тогоон хэнгэрэг (Togoon Khengereg) буюу Яруу хэнгэрэг (Yaruu Khengereg) нь хоёроос долоон бөмбөр бүхий цохивор хөгжмийн зэмсэг. Тогоо хэлбэрийн металл царыг арьс болон нийлэг эдээр бүрсэн доод талдаа онгорхойтой буюу битүү байх бөмбөр юм. 

 

 

Литавр бөмбөр нь эртний хөгжмийн зэмсэг бөгөөд Европт XV зуунаас нэвтэрч XVII зуунаас оркестр хөгжмийн бүрэлдэхүүнд багтжээ. Бөмбөрийг бүрсэн арьсыг татагч механизмуудын тусламжтайгаар хөглөх бөгөөд уг бөмбөрийг цэрэг байлдаанд дохио, дуудлагад өгөхөд хэрэглэж байжээ.

 

Орчин цагт тусгай гишгүүрийн тусламжтайгаар хөгийг өөрчлөх болсон бөгөөд сонгодог хөгжим, эстрад, джаз зэрэг янз бүрийн урсгал чиглэлийн хөгжмийн бүтээлд хамтрах, гоцлол тоглох боломжтой болжээ. 

 

Литавр бөмбөр (2)
Литавр бөмбөр
Литавр бөмбөр
Литавр бөмбөрч