Лира ятга (2)

 

Лира (Lyre) ятга нь (Грекээр: λύρα, Латинаар: lyra) дугуйрсан буюу тэгш өнцөгт хүрээ, цар бүхий Эртний Грекийн чавхдаст хөгжмийн зэмсэг.

 

 

Эртний Грекд уг хөгжмийг Чэлис (χέλυς - Chelys буюу яст мэлхий), Барбитос (βάρβιτον, βάρβιτος- Barbitos), Форминкс (φόρμιγξ - Forminx), Гитар (κιθάρα - guitar) хэмээн янз янзаар нэрлэж байжээ. 

 

 

м.э.ө 2600-2400 онд холбогдох Шумерийн Лира (Sumerian Lira)

 

 

1. Долоон чавхдаст Хэрмэс ятга (Hermes Lyre), 2. Пентатоник хөгтэй, долоон чавхдаст Аполлон (Apollo Pentatonic Lyre) ятга, 3. Диатоник хөгтэй, арван хоёр чавхдаст Аполлон (Apollo Diatonic Lyre) ятга, 4. Хромат хөгтэй, 30 чавхдаст Сарнай ятга (Rose chromatic lyre)

 

Яст мэлхийн хуягийг цар болгосон Лира ятгыг хелис хэмээдэг байжээ. Хөгжимчин Лира ятгыг 45 хэмийн налуу барьж босоо болон суугаа байдлаар тоглох бөгөөд гарын хуруугаар тоглохын сацуу ясан цохилуур хэрэглэдэг байжээ.

 

 

Сул гарын хуруугаар утаснуудын дарж дууг хаадаг байжээ. Эртний Грек, Эртний Ромын иргэдэдээ Лира ятгыг заан сургадаг байжээ. Чавхдасыг малын өлөнгөөр хийх бөгөөд дийлэнхдээ 7 чавхдастай байжээ.

Ази, Ойрхи Дорнод
 
  • Израил: Киннор (Kinnor)
  • Балба: Саранги (Sarangi)
  • Ирак: Самму (Sammu), Зами (Zami), Зинар (Zinar)
  • Арабын хойг: Тамбура (Tambūra)
  • Йемен: Танбура (Tanbūra), Симсимия ятга (Simsimiyya)
  • Пакистан: Барбат (Barbat), Эктара (Ektara), Танбура (Tanbūra)
  • Энэтхэг, Бангладеш: Эктара (Ektara)
  • Сибирь: Нарс юх (Nares-yukh), Cанкэльтап (Sankelytap)
  • Иран: Чанг (Chang)
Африк
 
  • Египет: Киссар (Kissar), Тамбура (Tambūra), Симсимия ятга (Simsimiyya)
  • Судан: Киссар (Kissar), Тамбура (Tambūra harp), Танбура (Tanbura harp)
  • Этиоп: (Begena), Дита (Dita), Крар (Krar)
  • Уганда: Эндонго (Endongo), Нтонголи (Ntongoli)
  • Кени: Кибугандэр (Kibugander), Литунгу (Litungu), Нятити ятга (Nyatiti), Обокано (Obokano)
  • Танзани: Литунгу (Litungu)
Европ
 
  • Шотланд: Куэ (Que), Круит буюу Кельт ятга (Cruit / Celtic harp)
  • Англи: Ротэ (Rote), Кровд (Crowd)
  • Уэлес: Крота (Crwth)
  • Герман: Герман Лира (German Lira) буюу Англо-Саксон Лира (Anglo-Saxon lyre / hearpe), Роттэ (Rotte), Кроттэ (Crotte)
  • Норвеги: Гига (Giga)
  • Эстон: Талхарпа (Talharpa)
  • Финланд: Йоухикко (Jouhikko)
  • Армян: Кнар (Knar)
  • Польш: Лутня (Lutnia)
  • Литва: Лира (Lyra)
  • Латин: Чорус (Chorus)

 

Лира ятга (2)
Лира ятга
Лира ятгач
Сатир Канфар лира (Satyr Кantharos lyre) ятга
Контрабас Лира (Contra Bass Lyre) ятга
Лира ятгач
Кенийн Обокано (Obokano) буюу Обукано ятга (Obukano)