Линней, Карл

 

Карл Линней. Шведээр: Carl Linnaeus, Латинаар: Carolus Linnaeus, 1761 онд язгууртны хэргэм зэрэг авсан нэр: Carl von Linnй. нь 1707 оны 5 сарын 23 нд, Росхультд мэндэлж, 1778 оны 1 сарын 10 нд Уппсалад нас баржээ. Карл Линней нь Шведийн нэртэй байгаль судлаач, эмч, ургамал, амьтны аймгийн нэгдсэн ангилалыг буй болгож 8000 орчим ургамлын зүйлийг тодорхойлон бичсэн эрдэмтэн билээ. 

 

Түүний гол гавъяа нь биологийн төрөл зүйлийг биноминаль нэршилээр (хоёр нэрний нийлмэл нэр) нэрлэх аргыг нэвтрүүлжээ. Тэрээр Шведийн эзэн хааны академийн гишүүн (1739, уг академийг үндэслэгч), Парисын академийн гишүүн (1762) мөн шинжлэх ухааны олон академи, нийгэмлэгийн гишүүн байжээ.

 

Түүний эцэг Нильс Ингемарссон Линнеус Шведээр: Nicolaus (Nils) Ingemarsson Linnжus (1674 -1748), тариачин гаралтай тосгоны лам, эх Кристина Линней (Линнея), Шведээр: Christina Linnжa (Brodersonia) (1688 - 1733), тосгоны ламын охин байжээ. Карл айлын ууган хүү бөгөөд хожим тэрээр дөрвөн дүүтэй болжээ. 1709 онд Стенбрухультд шилжин иржээ. Тэнд Нильс Линнеус гэрийнхээ ойролцоо мод тарьж бяцхан цэцэрлэг байгуулжээ. Эцэг нь уг цэцэрлэгт хүнсний ногоо, жимс, жимсгэнэ төрөл бүрийн цэцэг тарьдаг байжээ. 

 

 

Карл Линнейгийн нэрээр нэрлэгдсэн зүйлүүд. Зүүнээс а. Linnaea borealis, б. Paeonia Linne, в. Tachinidae (possibly Linnaemya sp.), г. Solanum linnaeanum1LEST, д. Marimo lake akann

 

Карл багаасаа ургамал сонирхох болж найман настайдаа Стенбрухультд ургадаг олон ургамлын нэрийг мэддэг болсон бөгөөд гэрийнхээ цэцэрлэгийн буланд өөрийн гэсэн бяцхан хэсэгтэй байжээ. Карл Линней Векшё хотод 1716 - 1724 онд бага сургуульд, 1724 - 1727 онд гимназид суралцжээ. Уг хот Стенбрухультаас 50 км-ийн зайтай байжээ. Карл гэртээ зөвхөн сургуулийн амралтын үед л байх бөгөөд эцэг эх нь түүнийг шашны хүн болгохыг хүсдэг байжээ. Карл маш муу сурч ялангуяа шашин судлал, эртний хэл дээр бүр таг байжээ. Тэрээр ургамал судлал, математик сонирхон судлаж заримдаа хичээлээ таслан байгальд гарч ургамал судалдаг байжээ.

 

Тус сургуульд анагаах ухаан, логикийн хичээл зааж байсан тойргийн эмч Доктор Юхан Стенссон Ротман [de] (1684 - 1763), Карлын эцгийг ятгаж хувиараа түүнд анагаах ухаан, биологи, физиологи, ургамал судлал заах болжээ. 

 

1727 онд Линней Лундийн их сургуулийн элсэлтийн шалгалт өгч байгалын шинжлэлийн түүх, анагаах ухаан судлах болжээ. Линнейд профессора Килиан Стобеусын (1690 - 1742) лекц сонирхолыг нь ихэд татах болжээ. Линней профессорын гэрт хамт амьдрах болж Стобеусын тусламжтайгаар байгалын шинжлэлийн салбарт мэдлэгээ эрс нэмэгдүүлжээ. 1728 оны намар Юхан Ротманы зөвөлсний дагуу 1474 онд байгуулагдсан  Уппсальсийн их сургуульд орж анагаах ухаан судлах болжээ. Уг сургуульд тухайн үед анагаах ухааны профессор бага Улоф Рудбек (1660—1740), Ларс Руберг[sv] (1664 - 1742) нар багшилж байжээ. Тэрээр мөн өөрийн үеийн оюутан  Петер Артедитай (1705 - 1735) танилцаж нөхөрлөн тухайн үед мөрдөгдөж байсан байгалын шинжлэлийн ангилалыг өөрчлөхөөр хамтран ажиллаж байжээ. Линней ургамалаар голлож Артеди загас, хоёр нутагтан, шүхэр ургамлаар голлон ажиллаж байжээ. Тэд их сургуульд заалгасан мэдлэгт турлгуурлах бие даан өөрсдийгөө хөгжүүлж байжээ. 

 

1729 онд Линней ургамал судлалын хорхойтон теологийн профессор Улоф Цельстэй (1670 - 1756) танилцжээ. Линней Цельсийн гэрт байрлаж түүний баялаг номын санг ашиглах боломж бүрджээ. Тэр жилдээ Линней "Ургамлын үржлийн тухай удиртгал" Латинаар: Praeludia sponsaliorum plantarum хэмээх бүтээлээ хэвлүүлжээ. Уг номонд тэрээр ирээдүйн ургамлын ангилалынхаа үндсэн санааг тусгажээ. Уг ном Уппсалын академийнхны дунд шуугиан тарьж 1730 онд тэрээр   профессора бага Улоф Рудбекийн удирдлага дор их сургуулийн ботаникийн цэцэрлэгийн тайлбарлагч багшаар ажиллажээ. Түүний лекц сонсогчдод таалагдаж тэрээр удалгүй Рудбекийн гэрт суурьшиж тэдний гэрийн багш болжээ.

 

Гэвч Линней Рудбекийн эхнэртэй таарамжгүй харилцаатай байсан тул тэдний гэрт удсангүй анагаах ухааны профессор Ларс Рубергтай дотносон нөхөрлөжээ. Руберг нь хачин хувцасладаг этгээд нэгэн байсан ч баялаг номын сантай авъяаслаг эрдэмтэн байжээ. Линней түүнийг биширч, түүний олон зүйлийн ургамал амьтан нэгдсэн зүй тогтолтой гэх санааг нь үргэлжлүүлэгч болжээ. Руберг хүн бол машин хэмээн (латинаар: homo machina est), тодорхойлж байлаа. Линней хүн бол амьтан (Латинаар: homo animal est) хэмээн үздэг байжээ.

 

1732 оны 5 сард Лапланд руу өөрийн нэрлэснээр Шведэд хийсэн шинжлэх ухааны анхны экспедиц аялалаа хийжээ. Лапландаас Линней 10 сарын 10нд баялаг цуглуулага, тэмдэглэлтэй эргэн ирж "Лапландийн ургамалын товч" (Florula lapponica) номоо хэвлүүлжээ. Уг номонд ургамлын үржлийн тогтолцоо, 24 ангилалаа анхлан энэ номодоо хэвлүүлжээ. 1733 онд Линней эрдэс судлалаар идэвхитэй хичээллэж энэ чиглэлээр сурах бичиг бичиж, 1734 онд Даларна руу ботаникийн аялал хийжээ.

 

1735 оны хавар тэрээр анагаах ухааны докторын зэрэг горилхоор Голландийг зорьжээ. 1735 оны 6 сарын 23 нд тэрээр Хардервейкын их сургуулийн анагаах ухааны доктор болжээ. Хардервейкаас Линней Лейденд ирж "Байгалын тогтолцоо" (Systema naturae) өгүүлэлээ хэвлүүлжээ. Лейдены их сургуулийн профессор  Герман Бургаве (1668 - 1738) тухайн үед европдоо нэр хүндтэй эрдэмтэн байжээ. 1735 оны 8 сард Линней Жордж Клиффордагийн (1685 - 1760) ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд судалгаа хийх бололцоо олджээ. 1735 оны 9 сард Линнейгийн дотны анд Артеди сувагт унаж нас баржээ. Тэр хоёр бие биенийхээ бүтээлийг өвлүүлэх гэрээ хийсний дагуу түүний бүтээлийг Линней авахаар очиход байр хөлслөгч нь их хэмжээний мөнгө нэхжээ. Жордж Клиффордын санхүүгийн дэмжлэгээр найзынхаа гар бичмэлийг авч (Ichtyologia, 1738) хэвлүүлжээ. Линней ургамал амьтны ангилалдаа Артедийн загас, шүхэрт ургамлын ангилалыг авч хэрэглэжээ.

 

Карл Линней Голландад хэвлүүлсэн бүтээлүүд:

  • Байгалын тогтолцоо (Systema naturae,1736) - өөрийн бүхэл амьдарлаа зориулсан ажил
  • Ботаниъкийн номын сан (Bibliotheca Botanica,1736) - Ургамал судлалын чиглэлийн номуудыг эрэмбэлсэн жагсаалт
  • Ботаникийн үндэс (Fundamenta Botanica, 1736) - ургамлын ангилал болон афоризмын хураангуй
  • Клиффордын гадил. (Musa Cliffortiana, 1736) - Гадил жимсний тодорхойлолт, Ургамлын аймгийг ангилах анхны оролдлого
  • Лапландийн ургамал (Flora Lapponica, 1737) - Лапландийн ургамлын аймгийн цогц тойм. Хураангуй хувилбар нь Лапландийн ургамлын товч (Florula Lapponica) нийтлэл Уппсалд 1732 онд хэвлэгджээ. Уг ном Ургамлын аймгийн талаарх шинжлэх ухааны анхны ном болжээ.
  • Ургамлын овог (Genera plantarum, 1737) - ургамлын овгийн шинж чанар, төрөл зүйл, үржилийг тусгажээ.
  • Ботаникийн шүүмж (Critica botanica, 1737) - ургамлын овгийн нэршил, ургамал бүрэлдэн буй болох
  • Клиффордын цэцэрлэг (Hortus Cliffortianus, 1737 - 1738) - Баялаг зураг дүрслэл бүхий ном
  • Ургамлын ангилал. (Classes plantarum, 1738) - Карл Линнейгийн хамгийн том бүтээл
  • Овгийн эмхтгэл (Corollarium generum, 1738).
  • Үржүүлэх арга (Methodus sexualist, 1738).

 

Линней, Карл
Карл Линней
Петер Артеди (1705 - 1735)
Карл Линнейгийн "Байгалын тогтолцоо" (Systema Naturae) номын титэм хуудас
Hortus Cliffortianus (1737) номондоо Карл Линнейгийн зурсан "Навчнууд"
Карл Линнейгийн өөрийн гэргий Сара Лиза Морейд зориулан нэрлэсэн "Мореи" цэцэг