Л
Ливен гармонь (2)

 

Орос үндэстний хөгжмийн зэмсэг

 

Ливен гармонь (Livenskaya garmoshka). Хувьсгалын өмнө (1917оны) Ливен гармонь алдартай байжээ. XIX зууны 30-аад онд Германаас Орост гармонь нэвтэрч 1860 оноос Орловын губерны Тула хотод гармонь үйлвэрлэгдэж эхэлжээ. Тула хотын гармоныг загварыг нь боловсронгуй болгон Ливенд үйлдвэрлэх болсноор Ливен гармонь үүсчээ. 

 

Анхан нэг хоолой дуугаралттай байсан бол аажимдаа хоёр бүр гурван хоолой дуугаралттай болжээ. XIX зууны сүүлээр гармоныг гар аргаар үйлдвэрлаж байснаа улмаар Ливений ойролцоох Сосновка, Речице тосгонуудад үйлдвэрлэх болж Зинин, Тюрин, Нечаев нарын алдартай урлаачид төрөн гарчээ. Удалгүй Ливен гармонь Оросын ард түмний баяр, наадам, хурим найр, уй гашуу, дайн тулааны салшгүй хэсэг болжээ. 

 

 

Ливен гармоны баруун талд 8 - 15 товчлуур нэг эгнээгээр байрлаж хөөрөгний хоолойн хөдөлгөөнөөр өнгийг өөрчилдөг байна. Зүүн талд нь аргил дуугаралттай нэгэн зэрэг хоёроос гурваар нь дарах боломжтой 6 хавтгай товчлуурыг байрлуулжээ. Ар талд нь хоёр, нэг, бага октав дуугаралттай 2-3 товчлуур байрлуулна. Дээд талд нь хоёрдугаар октавын дуугаралттай нэг товчлуур байна. Баруун талдаа 8 товчлууртай Ливен гармонь нь нэгдүгээр октавын "соль"-оос хоёрдугаар октавын "Соль" хүртэл нот дуугарна. Баруун талдаа 12 товчлууртай Ливен гармонь нэгдүгээр октавын "до"-гоос хоёрдугаар октавын "соль" нот хүртэл дуугарна. Ливен гармонь дунджаар 25 см өндөр, 8 см өргөн овор хэмжээтэй байдаг. 

 

Ливен гармонь (2)
Ливен гармонь
Ливен гармонь