Ле Корбюзье

 

Ле Корбюзье. Францаар: Le Corbusier. Түүний жинхэнэ нэр Шарль Эдуар Жаннере-Гри. Францаар: Charles Edouard Jeanneret-Gris нь 6 октября 1887 оны 10 сарын 6 нд  Швейцарын Ла-Шо-де-Фонд төрж 1965 оны 8 сарын 27 нд Францын Рокебрюнд нас нөхчжээ. Тэрээр Швейцар гаралтай Францын архитектор, зурууч, дизайнер, хэвлэн нийтлэгч. Ле Корбюзье  Сонгодого модернизмын төлөөлөгч ХХ зууны аугаа архитектор билээ. Тэрээр Фрэнк Ллойд Райт, Вальтер Гропиус, Мис ван дер Роэ нарын адил аугаа шинэчлэгч бөгөөд түүний бүтээлүүд онцгой орон зайн шийдэлээрээ эрс ялгардаг билээ. Түүний бүтээлийг Швейцар, Франц, АНУ, Аргентине, Япон, ОХУ гээд дэлхийн олон орноос харж болно. Түүний архитектурын гол шинж нь Террас дээвэр бүхий газраас багана, тулгуураар өргөгдсөн орон зайн шийдэл бүхий саруулхан чөлөөт шийдэл бүхий өрөө тасалгаатай байгууламж байдаг билээ.  Түүний энэ арга барил нь орчин үеийн барилгын шинж төрхийг илтгэн харуулдаг ажээ. Ле Корбюзьегийн архитектурын ер бус шийдэл, ур чадвар нь түүний олон талт авъяас, бүтээлч хандлага, эрэл хайгуул хийдэгтэй холбоотой.  Тэрээр архитекторуудад "Чөлөөт хэлбэр" хэмээх ойлголтыг таниулж тэдний нүдийг нээсэн нэгэн билээ. 

Ле Корбюзье 13 нас хүрэх үедээ Шо-де-Фонийн урлагийн сургуульд элсэн оржээ. Уг сургуулийг Рёскин үндэслэсэн бөгөөд тэрээр "Урлаг гар урлал"-ын шүтэлцээг уриалдаг нэгэ байжээ. Ли Корбюзе Шарля Леплатенье багшаар чимэх, чимэглэх урлаг заалгаж тухайн үед дэлгэрч байсан "ар нуво" хэв маягт суралцжээ. Эдуард Жаннере энэ сургуульд орсон үеээсээ бие даан гоёл чимэглэлийн урлаг, түүн дотроо цаг чимэглэхэд суралцаж эхэлжээ. Тэрээр анхныхаа архитектурын төслийг 18 настайдаа гүйцэтгэжээ. Энэ нь сургуулийн удирдах зөвлөлийн дарга Луи Фаллед зориулсан ажээ. Тэрээр шагналынхаа мөнгөөр Итали, Авсри-Унгарын улсуудаар танин мэдэх аялалд зарцуулсан байна.  Тэрээр Венийн сецессионоос ялангуяа Йозеф Гофманы бүтээлээс суралцаж хагас жилийн дараа 2 амины сууцны төсөл гаргажээ. Түүний төслийг Гофма хараад өөрийнхээ урланд урьсан ч тэрээр татгалзжээ.   Учир нь сецессион буюу модерн хэв маяг нь уран барилгын орчин үеийн ханлагаас хоцрох болсныг тэрээр мэдэрч байжээ. Түүний аялал Парист өндөрлөсөн бөгөөд тэрээр төмөр бетоныг нээж архитектурт нэвтрүүлсэн ах дүү Огюст болон Густав Перрегийн товчоонд  2 жилийн турш дадлагажигч шугам зурагчны ажил хийж 1910 оноос Берлины ойролцоох Нойбабельсбергд Мисоны хамт ван Дер Роэ болон Вальтер Гропиусын хамт Германы нэрт архитектур, дизайны мастер Петер Беренсын урланд мэргэжил дээшлүүлжээ. 1911 онд Э.Женнера нь цаашид өөрийгөө боловсруулах зорилгоор Дорно зүг Грек, Балкан, Бага Ази руу аялаж эртний хөшөө дурсгал, Газар дундад тэнгис орчмын ард түмний соёл, урлаг, уран барилгын уламжлалтай танилцсан байна.  Энэ аялал нь түүний их сургууль болсон бөгөөд түүний урлаг, архитектурт хандах хандлагыг эрс өөрчилжээ. Тэрээр эх орондоо эргэж ирээд өөрийн анх сурч байсан урлагийн сургуульдаа багшилжээ. Ингээд 1914 онд өөрийн анхны Архитектурын урлангаа нээжээ. Шо-де-Фонд багшилж байхдаа тэрээр хэд хэдэн барилга байшингийн төсөл гаргасан бөгөөд түүний дотор өөрийн эцэг эхдээ зориулсан байшингийн төслийг 1912 онд гаргажээ. Тэрээр өөрийн нутгийн цагны магната Швобын захиалгаар 1916-1917 онод архитектурын төсөл гаргасан нь Швобын байшин буюу "Турк байшин" хэмээн алдаршжээ.  Тэрээр хэлэхдээ: энэ төслийг гүйцэтгэхдээ би өөрийгөө жинхэнэ архитектор болсныг мэдэрсэн хэмээжээ  Тэрээр 1914 онд инженер М.Дюбуагийн хамт Иногийн байшингийн төслийг гаргасан бөгөөд уран барилгад том хэмжээний угсрах эльментийг анхлан ашигласан нь шинэлэг зүйл болжээ. Үүнийг тэрээр дараа дараагийн барилгуудынхаа бүтээцд ашигласан юм.  Тэрээр 1917 оны эхээр Ла Шо-де-Фон болон Швейцараас бүрмөсөн явж Парист сууршжээ.

 

  Вейссенгоф тосгон дахь байшин                Сен-Пьерийн сүм                                  Савойгийн байшин

         Герман Штутгарт 1927                       Франц Фирмини                                     Франц, Пуасси 1931

 

Тэрээр Парист ирээд 1917 оны 4 сараас 1919 оны 1 сар хүртэл Макс Дюбуагийн Арматурт бетон хэрэглэгчдийн нийгэмлэгт зөвлөх архитектороор ажиллажээ. Энэ үедээ тэрээр олон тооны төсөл зохиосон байна. Ихэнхи төслүүд нь техникийн багууламжууд байсан бөгөөд үүний дотор Жиронда дахь ус бүлүүрийн цамхаг, Тулуз дахь зэвсгийн агуулах, Вьен мөрний эрэг дээрхи цахилгаан станц, Шаллюи болон и Гаршизи дахь мал нядалгааны газар гэх мэт. Парист Ле Корбюеье зураач Амеде Озанфантай (Францаар. Amйdйe Ozenfant) танилцсан бөгөөд тэрээр түүнд орчин үеийн дүрслэх урлаг түүн дотроо кубизм, тэр үед нэрд гарч байсан зураачид болох Брак, Пикассо, Грис, Липшиц, Фернан Леже нартай танилцуулжээ. Үүний нөлөөгөөр Эд. Жаннере уран зураг шимтэн сонирхох болж улмаар түүний хоёрдахь мэргэжил нь болжээ. Тэрээр Озанфантай хамтран "Пуристуудын үзэсгэлэн"-д оролцжээ. 1919 онд Жаннере, Озанфан хоёр швейцарын бизнесмен Рауль Ла Рошагын санхүүгийн дэмжлэгтэйгээр "Эспри Нуво" (францаар:"L’Esprit Nouveau") хэмээх урлагийн философийн сэтгүүл гаргав. Уг сэтгүүлийн архитектурын хэсгийг Эд. Жаннере эрхлэн гаргаж бүтээлээ "Ле Корбюзье" нэрээр хэвлүүлэх болжээ. Тэрээр уг сэтгүүлд "Орчин үеийн архитектурт баримтлах таван дүрэм" -ээ хавлүүлсэн нь шинэ цагийн архитектурт баримтлах зарчим мөрдлөгө болсон юм.

1922 оны Намрын үзэсгэлэнд ах дүү Жаннере "Гурван сая оршин суугчидтай орчин үеийн хот" загвараа танилцуулжээ. Энэ загварт тэрээр ирээдүйн болон орчин үеийн хот ямар байх ёстой чиг хандлагыг тусгасан байна. Үүнээс улбаалан 1925 онд Парисыг эрс өөрчилсөн "Вуазены төлөвлөлт" хэрэгжсэн билээ. Уг төлөвлөлтөнд 240 гектар талбай бүхий хуучин хороололыг буулгаж 50 давхар бүхий 18 тэнгэр баганадсан оффисын барилга, ахуй үйлчилгээний цогцолбор, бизнес төвийг явган хүний зам талбай, газар доорхи байгууламж, агаарын замтэй нь иж бүрэн тохижилтойгоор шийдсэн байна.

Түүнчлэн Буэнос-Айрес (1930), Антверпена (1932), Рио-де-Жанейро (1936), «План Обюс» для Алжирын "Обюс" (1931) зэрэг хот төлөвлөлтүүд нь Ле Корбюзьег хөгжүүлж үр дүнд нь  Хот төлөвлөлтийн цоо шинэ үзэл баримтлалыг буй болгожээ. Шинэ төлөвлөлтийн мөн чанар нь хотод тав тухтай амьдрах ахуй нөхцөлийг бүрдүүлэх, Ногоон бүс буюу  "Ногоон хот". авто зам, төмөр зам, явган хүний зам, гүүр, агаарын зам, инженерийн шугам сүлжээг оновчтой цогцоор  шийдэхэд чиглэгдсэн байна .

1924 онд аж үйлдвэрийн төлөөлөгч Анри Фрюжгийн захиалгаар Бордо-гийн ойролцоох Пессак сууринд "Фружегийн өргөө"-ний (францаар: Quartiers Modernes Frugиs) төслийг гүйцэтгэжээ. Уг суурин хоёроос гурван давхар 50 орчим байшингаас бүрдэж байжээ. Тэрээр уг сууринд Францд анхны бөөнөөр үйлдвэрлэх барилгын хэв маягийг туршжээ. Ле Корбюзье оршин суугчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэх зорилгоор бөөнөөр үйлдвэрлэх амины сууцны 4 хувилбар төсөл боловсруулсан бөгөөд туузан буюу "аркада" хэв загварын, тусдаа орших "Тэнгэр баганадсан",  блок буюу нийлмэл сууцны загваруудыг гаргажээ.. Эдгээр сууцууд нь орчин үеийн шаардлагыг хангасан энгийн шийдэлтэй, тав тухтай, үнэ хямдтай сууц болж чадсан байна.

1930 -аад оны эхээр Ле Корбюзье нэрд гарч тэрээр томоохон захиалгуудад дарагдах болов. Үүний нэг нь Парисыг аврагч армийн ордон юм. (1929—1931).1928 онд Москвад Холбооны төвийн (Дом Центросоюза)ордонгын уралаанд оролцов. Уг барилга Николай Коллигийн удирлагаар 1928—1935 онд баригдаж дуусчээ. Тэрээр уг барилгын явцтай холбоотойгоор 1928-1929 он 1930-аад оны эхээр Мосва руу хэд хэд явахдаа Таиров Мейерхольд, Эйзенштейн болон зөвлөлтийн авангард архитектурын төлөөлөгч болох ах дүү Веснин, Моисей Гинзбург, Константин Мельников нартай уулзжээ. Тэрээр 1931 онд Москва дахь зөвлөлүүдийн ордны олон улсын уралдаанд оролцжээ. 1930-1932  онд Парист Швейцарын оюутны байрыг барьсан төсөл нь архитектурт нээлт болжээ.  Уг барилгын нэгдүгээр давхрын тулгуур багана, барилгын тууш тэнхлэг, зохиомж шийдэл нь бүхэлдээ шинэлэг зүйл байв 

1935 онд Ле Корбюзье АНУ-д уригдаж Нью-Йорк,Колумбийн их сургууль, Йельскийн их сургууль, Бостон, Чикаго, Мэдисон, Филадельфд лекц уншжээ. 1936 онд өмнөд Америкт уригдаж Рио-де-Жанейрод лекц уншиж түүнийхээ хажуугаар Бразилын Гэгээрлийн яамны барилгын төслийг архитектор Л.Коста, О.Нимейер нартай боловсруулжээ. Шилэн хийц давамгайлсан уг оффисын барилгад нарнаас хамгаалах гадна талын жалюзин хаалт хэрэглэсэн нь архитектурт мөн л анхны шийдэл байлаа..

Ле Корбюзье Орчин үеийн архитектурын Олон улсын байгууллага CIAM - ын санаачлагч бөгөөд анхных нь 1928 онд Швейцарын Ла Сарразд болжээ. Хот байгуулалтын үзэл баримтлалыг тэрээр 1933 онд Афинд болсон CIAM -ийн 4 дүгээр чуулганаас гаргасан "Афины хартий"-д суулгаж өгчээ. . Тэрээр  "Архитектур" (1923), "Хот байгуулалт" (1925), "Гэрэлтэй хот" (1935) номууд бичсэн бөгөөд 1922—1940 онд Парис дахь Корбюзьегийн урлан Севрийн гудамжинд байрлаж байв. Уг урланд Кунио Маэкава (Япон), Дзюнзо Сакакура (Япон), Хосеп Луис Серт (Испани—АНУ), Андре Вожански (Франц), Альфред Рот (Швейцар—АНУ), Максвелл Фрай (Англи) болон бусад нэртэй архиеткторууд мэргэжил дээшлүүлж байжээ.  Корбюзье Парист 1922 онд танилцсан Монакогаас ирсэн Ивон Галитай (францаар: Yvonne Gallis) 1930 онд гэрлэж мөн тэр жилдээ Францын иргэн болжээ..

1940 онд тэрээр урлангаа хааж эхнэрийн хамт Парисын ойролцоо фермд очиж суурьшжээ. 1942 онд Корбюзье Алжир руу Алжирын хот байгуулалтын төлөвлөлт хийхээр явжээ.. Тэр ондоо эргэж ирээд захиалга ирээгүй үед архитектурын онолын талаар ном бичиж, зургаа зурж байжээ. Энэ үед тэрээр "Модулора" -гаа боловсруулжээ: "Модулора" нь зохист харьцааны систем бөгөөд түүнийг архитектурт хэрхэн хэрэглэх онол арга зүйн асуудлуудыг номондоо тусган бичжээ. Францыг чөлөөлөгдсөний дараа хотыг сэргээн босгох ажил болон хот төлөвлөлтөнд оролцохыг засгийн газраас түүнд хүсэлт тавьжээ.  Сен-Дьё (1945), Ла-Рошель (1946) хотуудыг сэргээн босгох төлөвлөлтүүдийг хийж , "Амьдрах орчны нэгж" (фр. Unitй d'habitation) гэсэн ойлголтыг ирээдүйн Марселийн төлөвлөлтөндөө анхлан тусгажээ. 1946 онд тэрээр дэлхийн шилдэг архитекторуудын хамт Нэгдсэн үндэстний барилгын төслийг хийх ажилд уригдаж уг төсөл дээр 1947 оны 1 сараас 6 сар хүртэл ажиллажээ. Зарим нэг шалтгааны улмаас тэрээр уг төсөлд бүрэн оролцоогүй хэдий ч ялангуяа нарийн бичгийн дарга нар байрладаг 50 дугаар давхарыг түүний төлөвлөлтөөр гүйцэтгэжээ..Энэтхэгийн Ахмадабад  хотд 1951—1957 онд түүний төслөөр хэд хэдэн барилга барьжээ. .

1950-1960 онд тэрээр Европын № 1 авангард архитектор болсон байлаа. Энэ үеийн гол бүтээл нь  "Роншаны найрал дуу" (1955, Франц), Парис дахь Бразилийн павильон, Ля Туреттийн сүмийн цогцолбор (1957—1960), Токио дахь Өрнөдийн урлагийн музей (1959). Түүний сүүлчийн томоохон төсөл нь АНУ-ын Гарвардын их сургуулийн соёлын ордон (1959—1962) юм. Ле Корбюзье нь 1965 онд өмнөд Францын Кап-Мартинд далайд сэлж байх үедээ зүрхний шигдээсээр таалал төгсчээ.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Орчин үеийн архитектурт баримтлах таван дүрэм

2. Модулор

Ле Корбюзье
Ле Корбюзье
Швейцарын 10 фракын дэвсгэрт дээрх Ле Корбюзье