Лес Пол (2)

 

Хөгжмийн зэмсэг зохион бүтээгчид

 

Америкийн джаз, кантри, блюз гитарч, ая зохиогч, хөгжмийн зэмсэг урлаач Лес Пол (Les Paul) буюу Ле́стер Уи́льям По́лсфусс (Lester William Polsfuss)(1915.06.09 - 2009.08.12) нь цахилгаан гитарын пионеруудын нэг билээ. Тэрбээр 1950-аад онд өөрийн эхнэр Мэри Фордод (Mary Ford) зориулж туурвисан бүтээлийн бичлэг нь сая саяар борлогдож байжээ. 

 

 

Лес Пол (Les Paul) болон Мэри Форд (Mary Ford)

 

 

Пол 1934 онд Чикагод очиж Радио анх бичүүлэх үедээ төгөлдө Арт Татум (Art Tatum) танилцсанаар төгөлдөр хуурчийн 1936 онд бичүүлсэн хоёр уран бүтээлд Пол хамтран тогложээ. 
 
Пол 1941 онд өөрийн гэртээ цахилгаан гитарыг боловсронгуй болгох гэж оролдож байгаад тогонд цохиулж байжээ. Тэрбээр 1943 онд Америкийн армид татагдаж Радио сүлжээний ангид алба хаажээ. 
 
Пол Gibson пүүстэй хамтран 1940 онд  бүтээсэн Пол "Лог" (Paul's "Log") цахилгаан гитар дэлхийд хамгийн өргөн дэлгэрсэн цахилгаан гитар болж Gibson Les Paul бренд буй болжээ.

 

 

1. 1958-1959 онд хамгийн их эрэлт хэрэгцээтэй байсан Гибсон Лес Пол гитар (58 Les Paul guitar), 2. Лес Полын Мини Пол гитар (Mini-Pauls guitar), 3-5. Лес Полын гитарууд

Лес Пол (2)
Лес Пол (Les Paul). 1947 он
Лес Пол (Les Paul) болон Пол Маккартни (Paul McCartney)