Л
Леонардо да Винчигийн зохион бүтээлтүүд
Леонардо да Винчигийн зохион бүтээлтүүд

 

 

Леонардо да Винчи цаг үеээсээ хол тасарсан зохион бүтээгч бөгөөд түүний зохион бүтээлтийн санаануудын цорын ганц нь түүнийг амьд ахуйд нь  хэрэгжиж бусад бүтээлүүд нь хэдэн зууны дараа л амьдралд хэрэгжжээ. Түүний «Codex Atlanticus» бүтээлдээ Гар бууны дугуйт замган түгжээний бүтэцийг схемчлэн харуулсан нь түүнийг амьд ахуйд нь нийтийн хүртээл болсон цорын ганц зохион бүтээлт билээ.  Өнөө цагт энэ зохион бүтээлтийг тамхины асаагуурт хэрэглэж байгаа билээ.

 

Леонардо да Винчи: а.Шүхэр (парашют), б.Верталёт

 

Леонардо да Винчи: а. Автомобиль   б. Танк

 

Леонардо да Винчи 1483 онд өндрөөс буух шүхэр парашют, хоёр линзтэй телескоп,  армид зориулсан хөнгөн угсардаг гүүр, гэрэлтүүлэгч Профектор, катапульт буюу чулуу дүүгэрдэгч машин төдийгрүй ирээдүйд хэрэгжих олон зоримог техникийн шийдэлийг дэвшүүлсэн билээ. 

Хэдийгээр унадаг дугуйг 1817 онд зохион бүтээсэн хэмээн үздэг боловч түүнээс ч өмнө Леонардо да Винчи өөрийн шавь Жакамо Капроттийн хамт хоёр дугуйтай, гинжин дамжуулагч бүхий дугуйг бүтээсэн тухай тэмдэглэл байдаг байна. 

 

Леонардо да Винчи: а.Нисэх төхөөрөмж б.11 сумаар нэгэн зэрэг буудах буу

 

Леонардо да Винчи: а. Арбалет б. Механик Бөмбөр

 

Леонардо да Винчи: а.Гурван амтай буу б. Усанд шумбах хувцас

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Леонардо да Винчи

2. Леонардо да Винчигийн анатомийн зургууд

3. Леонардо да Винчигийн уран зураг

Леонардо да Винчигийн зохион бүтээлтүүд
Леонардо да Винчигийн гар бууны замган түгжээ
Леонардо да Винчи: Робот