Л
Леонардо да Винчигийн анатомийн зургууд
Леонардо да Винчигийн анатомийн зургууд

 

Тал бүрийн авъяастай Леонардо да Винчийн тухай эрдэмтэн Л.Хенденрайх дүгнэхдээ: Тэрээр мянган хуудас шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний зураг бүтээл туурвисан нь танин мэдэхүйн нэвтэрхий толь бүтээхийг зорьж байсныг гэрчилнэ хэмээжээ.   Тэрээр оптик, механик, органик болон органик бус байгаль, анатоми зэрэг олон чиглэлд судалгаа шинжилгээ хийжээ. Тэрээр анагаах ухаан, анатоми, физлогийн салбартай холбоотой түүний зурсан 150 гаруй зураг өнөөг хүртэл хадгалагдан иржээ.  Тэрээр анатомийн мэдлэгээрээ тухайн үед манлайлагчийн нэгэн байжээ.

 

1543 онд Андреас Везали “Хүний биеийн бүтэцийн тухай” номоо хэвлүүлж орчин үеийн анагаах ухааны үндэслэгчдийн нэгэнд тооцогддог хэдий ч Леонардо да Винчигийн анатомийн зургууд болон гар бичмэлүүд 1778 онд Кенсигтоноос олдох хүртлээ нийтэд дэлгэгдээгүй хав дараастай байсан нь сонин. Тэрээр анагаах ухаанд анхлан атеросклероз өвчнийг тодорхойлсон байдаг. Мөн тэрээр ханиах, найтаах, зүрх, шээс задгайрах, сэтгэцийн нөлөөлөл зэргийг судлаж байжээ. Хүний нүд гэрэл хэрхэн хүлээж авдаг арга замыг загварчилсан camera obscura- г бүтээсэн байна. Леонардо зүрхний хавхлагын протез бүтээхийг зорьж загвар бүтээж байв. 

 

 

 

Тэрээр Сфорц Леонардо гүнгийн ордонд хэвлий дахь хүүхэд, түүний байрлал, хөгжил, эхийн хэвлий дахь хүүхэд хэрхэн амьсгалдаг, хэрхэн хоол тэжээлээ авдаг болохыг судалжээ. 

 

Холбоотой мэдээлэл.

 

1, Леонардо да Винчи

2, Леонардо да Винчигийн зохион бүтээлтүүд

3. Леонардо да Винчигийн уран зураг

Леонардо да Винчигийн анатомийн зургууд
Леонардо да Винчи: Хүзүүний бүтэц
Леонардо да Винчи: Витрувийн хүн болон алтан огтлолын харьцаа
Леонардо да Винчи: Хүний дотоод эрхтнүүдийн зохион байгуулалт