Лего

 

Лего. LEGO (Даниар:. Leg Godt - "сайн тогло" гэсэн утгатай үг. — LEGO нь төрөл бүрийн зүйл эвлүүлж угсардаг толоом үйлдвэрлэдэг Данийн хувийн компани юм. LEGO эвлүүлж угсрах цувралыг Lego Group эрхэлдэг бөгөөд төв нь Дани улсд байдаг.  Даниин Биллунд хэмээх бяцхан хотод дэлхийд томд орох Леголенд орших бөгөөд хотыг бүхэлд нь "Лего" тоосгоор барьж байгуулжээ.

 

 

Легогоор ертөнцийн гайхамшигуудыг урласан нь

 

Лего эвлүүлдэг тоглоомын бүрэлдэхүүнд цагриг, хүмүүс, ан амьтад, цахилгаан үүсгүүр, дохиолол, зэрэг нэмэлт эд ангиуд багтдаг. Ингэснээр суудлын тэрэг, нисэх онгоц, усан онгоц, уран барилгуудыг угсрах боломжыг олгожээ.  Хүүхэд багачууд барьж байгуулах, техник сэтгэлгээгээ хөгжүүлэхэд ашиг тустай төдийгүй бүтээн байгуулах явцад модулын мөн чанарыг мэдэрч тодорхой ойлголттой болдог байна. 

 

 

36 настай хуульч Натан Савайя Легогоор уран баримал барих хоббитой ажээ 

 

LEGO компани 1932 онд байгуулагдсан бөгөөд мужааны бригадын ахлагч байсан  Оле Кирк Кристиансен (Англиар: Ole Kirk Christiansen) үүсгэн байгуулжээ. Компани эхэн үедээ индүүдэх тавцан болон модон тоглоом үйлдвэрлэдэг байгаад 1934 оноос «leg godt» -буюу "сонирхолтой тоглоом" үйлдвэрлэх болжээ.  Эхэн үед уг тоглоомыг "өөрөө холбогддог тоосго" хэмээн нэрлэж байжээ. 1947 оноос компанийг өргөтгөж хуванцар Лего тоглоомыг үйлдвэрлэх болжээ. 1958 онд үйлдвэрлэж байсан Лего 2010 онд үндсэндээ өөрчлөгдөөгүй ажээ.

Лего
Лего эвлүүлж угсардаг тоглоом
Лего тоглоомыг үйлдвэрлэдэг цехийн байдал
Лего тоглоомын модуль
Лего компанийг үүсгэн байгуулагч Оле Кирк Кристиансен (1891-1958)