Л
Ларчем Соинари баглаа бишгүүр (2)
Ларчем Соинари баглаа бишгүүр (2)

 

Гүрж үндэстний хөгжмийн зэмсэг

 

Гүржийн Ларчем Соинари (Larchem Soinari pan flute) баглаа бишгүүр хөгжим бөгөөд баруун Гүржид өргөн тархжээ. Самегрелод "Ларчем", Гури-д "Соинари" хэмээн нэрлэдэг. Ларчем-Соинари бишгүүр нь янз бүрийн урт богинотой хулсан хоолойнуудаас бүрдэх бөгөөд хооронд нь сураар бэхлэн холбодог.

 

Мегрелийнх Гурийнхээс зарчмын ялгаатай төдийгүй Гурийн Соинари нь харьцангуй жижиг хэмжээтэй байдаг. Үүнээс гадна "Ларчем Соинари" баглаа бишгүүр төвдөө урт хоёр хашуу тал руугаа богиссон байдлаар хулснуудаа холбодогоороо бусад баглаа бишгүүрээс эрс ялгардаг. Өөр баглаа бишгүүрүүд голдуу уртаасаа богиноссон байдлаар холбогдсон байдаг.

 

 

Уг баглаа бишгүүр 6 - 7 хулсан хоолойноос бүрдэх бөгөөд нэгдүгээр буюу гол бишгүүр хэмээн нэрлэх бөгөөд хамгийн доод өнгө гаргагч уг аргил бишгүүр хамгийн урт нь юм. Хоёрдахь нь голын бишгүүрийн зүүн талд байрлах бөгөөд түүнийг дунд буюу бага аргил бишгүүр гэнэ. Гуравдахь бишгүүр нь гол бишгүүрийн баруун талд байрлах бөгөөд нам дуугаралттай. Дөрөвдахь бишгүүр нь гол бишгүүрийн зүүн талд хоёрдугаар бишгүүрийн дараар байрлана. Уг бишгүүрийг "Мечипаши" буюу өндөр, нэгдүгээр хоолойн бишгүүр гэнэ. Энэ мэт салаавлан дугаарлагдах бөгөөд хамгийн цангисан дуутай зургадугаар бишгүүрийг "Криманчули" гэнэ: 

 

"Ларчем Соинари" баглаа бишгүүрийн баруун талын бишгүүрүүд: "Ля", "До", "Ми", зүүн талынх нь "До", "Ре", "Фа"  нотоор хөглөгдөнө. Үлээхдээ хоёр хоёроор нь нэгэн зэрэг үлээх бөгөөд тоглохын өмнө хагас цаг орчим усанд сойвол дуу нь тунгалаг болохын сацуу хагсархаас хамгаалагддаг байна. Уг бишгүүрийг эрчүүд тоглох бөгөөд малчны болон бүжгийн аянуудыг голлон хөгжимдөнө.  

 

Ларчем -Соинари нь малчны ахуй амьдралтай гүн шүтэлцээтэй хөгжмийн зэмсэг бөгөөд шашны болон баяр ёслолд хожуу хэрэглэгдэх болжээ. Самегрелог тоглох 3 үндсэн аялгуу байх бөгөөд анхны аялгуу нь мал сүргийг бэлчээрт гаргах, хоёрдугаар аялгуу нь сүргийг буцаан туухад, гуравдахь аялгуу нь хариулгын үед тоглогддог байжээ.  Гурид Соинари нь анчдыг ан авд дуудах дохионы хэрэгсэл болдог байсан бол малчид алтан гургалдай ижлээ хэмээн андуурхаар тоглодог хөгжимчид байсан гэлцдэг.

Ларчем Соинари баглаа бишгүүр (2)
"Ларчем Соинари" баглаа бишгүүр
Гури Соинари баглаа бишгүүр