Л
Лапланд буулгатхөмрөг
Лапланд буулгатхөмрөг

 

Лапланд буулгатхөмрөг. Латинаар: Calcarius lapponicus (Карл Линней, 1758) нь Хөмрөгийнхөн (Calcanidae) овгийн шувуу юм. Тэд Европ, Ази, Канад, АНУ-н хүйтэн сэрүүн бүсэд нутаглана. Нүүдлийн шуву бөгөөд Оросын тал нутаг, Монголд нутаглаж,  АНУ-н өмнөд зүг, Шведийн өмнөд арлууд, Дани, Их Британид өвөлждөг. Энэхүү буулгат хөмрөг нь Евразийн ганц зүйл юм. Энэ шувуу нь бахимаг бие, ургамлын үр идэхэд зохилдсон бүдүүн хошуутай. З

 

уны улиралд эрэгчин нь хар толгой, хоолой, нүдний ард дээд талаас дагзруу чиглэсэн цагаан судалтай, өвөр хэсэг нь цагаан, нуруу нь судалтай хар саарал зүстэй байдаг. Бусад үед бор шаргалдуу толгой, бордуу нуруутай.

 

Лапланд буулгатхөмрөг хус, уд модтой чийглэг газар, ууланд амьдарч газар үүрээ засах ба 2-4 өндөг гаргана. Голдуу ургамлын үр идэх боловч ангаахайгаа тэжээх үедээ хорхой шавьж агнадаг.

Лапланд буулгатхөмрөг
Лапланд буулгатхөмрөг. Calcarius lapponicus
Эмэгчин