Ламеллофон (2)

 

Ламеллофон буюу Лингуафон (lamellaphone / linguaphone) нь Латины lingua буюу хэл, + phonos буюу дуу авиа гэсэн утгатай ажээ. 

 

Ламеллофон нь нарийхан урт хавтангийн (метал болон бусад материал) нэг талыг нь бэхлэж нөгөө талыг нь хөндөхөд хэлбэлзэлд орж дуу авиа гаргадаг зарчимд тулгуурласан хэлт царгил хөгжмийн зэмсгүүдийг ерөнхийлөн нэрлэсэн нэр томъёо юм.

 

 

Хэлт царгил: 1. Агидигбо (Agidigbo), 2.Төгөлдөр Мбира (Array Mbira), 3. Чисанза (ChiSanza), 4.  Сам буюу Сам хэлбэрийн (Comb) олон хэлт зэмсэг, 5. Дан мой (Dan moi) хэл хуур

 

 

1. Ikembe - Икэмбэ, 2.Санза (Sanza), 3. Каффир (Kaffir piano) царгил

 

 

 

1. Ардчилсан Конгын Кисанжи (Kisanji) буюу Кисажи хэлт царгил (Cisaji), 2. Коушиан (Kouxian) буюу Хохо (Hoho) хэл хуур, 3. Лужон буюу Лоожон (Lujon / Loo-jon), 4. Ликэмбэ (Likembe) хэлт царгил

 

 

1. Аугаа Калимба (Grand Kalimba), 2. Нигер Санса хэлт царгил (Nigerian Sansa Lamellaphone), 3. Танзани Ламеллофон (Tanzania Lamellaphone) буюу Танзани Малимбэ (Tanzania Malimbe), 4. Камерун  Санса хэлт царгил (Cameroon Sansa Lamellaphone)

 

Нигер болон Камеруны Санза Ламеллофон (Sanza Lamellaphone - Nigeria / Cameroun)

 

Ламеллофоны төрлүүд:

 

  • Agidigbo - Агидигбо нь Нигерийн Йоруба омгийнхоны том овор хэмжээт Ламеллофон хэлт царгил юм. Хөгжимчин Агидигво царгилийг хүзүүнээсээ оосорлож цээжнийхээ урд байрлуулан тоглодог.
  • Array mbira - 150 хэл бүхий Төгөлдөр Мбираг АНУ-ын калифорни мужын Билл Уэсли (Bill Wesley), Патрик Хэдли (Patrick Hadley) нар зохион бүтээжээ.
  • Thumb piano  - Африкт Хэлт царгилыг Тоглоомон пианино хэмээн нэрлэдэг
  • Carimba - Каримба. Мексик, Амеркийн хэлт царгил
  • ChiSanza - Чисанза нь Мозамбикын 22 хэлт царгил
  • Chokwe - Чоквэ. Зайр, Анголын Ба (Ba),  Люба (Luba) омгийнхоны хэлт царгил
  • Comb - Сам буюу Сам хэлбэрийн олон шүдэт зэмсэг. Хамгийн эртнийх нь 5000 жилийн тэртээд Персээс олджээ.
  • Dan moi - Дан мой нь уруулаар хавчин тоглодог Вьетнамын уламжлалт хэл хуур юм
  • Ikembe - Икэмбэ буюу Ликэмбэ (Likembe), Касай (Kasayi), Санса (Sansa), Акадонго (Akadongo), Кабалуру (K'abaluru) хэмээн нэрлэгддэг уг хэлт царгилыг Бурунди, Руанда, Конгод тоглодог ажээ. 
  • Jaw harp / Jews Harp - Хэл хуур 
  • Kaffir piano - Африкийн Каффир царгил
  • Kalimba - Калимба Африк, Индонез, Антилийн арлуудын хэлт царгил
  • Kisanji - Кисанжи нь Конгын Санзатай төстэй хоёр гараар тоглодог хэлт царгил юм.
  • Kouxian - Коушиан (口 弦 - kǒuxián) нь Баруун өмнөд Хятадын Юньнань, Гуанси, Гуйжоу мужын хэл хуур юм. Уг хэл хуурыг мөн Хохо (hoho) хэмээн нэрлэдэг.
  • Lujon / Loo-jon - Лужон буюу Лоожон нь Америкаас гаралтай модон хайрцаган цар бүхий тэгш өнцөгт 6-10 металл хавтан хэл бүхий хөгжмийн зэмсэг.
  • Likembe - Ликэмбэ нь Африк, Карибын тэнгист тархсан түгээмэл хэлт царгил
  • Malimbe - Малимбэ нь 1. Конгын Малимбэ 9 - 15 хавтан бүхий эрэгтэй, эмэгтэй хүйсд тусгайлан зориулсан модон царгил (Malimbe xylophone), 2. Танзаны Мбирагийн төрөлд хамаарах Малимбэ хэлт царгил.
  • Marímbula - Маримбула. Карибын тэнгис, Америкийн хэлт царгил
  • Mbira - Мбира нь Африк, Карибын тэнгист тархсан хэлт царгил
  • Morsing - Морсинг буюу Мукхаршанку (Mukharshanku), Моурчинг (Mourching), Морчинг (Morching), Морчанг (Morchang) нь Энэтхэг, Пакистаын  хэл хуур, (Ражастанаар: मोरचंग, Тамилаар: நாமுழவு அல்லது முகச்சங்கு, Малаялаар: മുഖർശംഖ്)
  • Musical box / Mechanical music box- Эгшигт хайрцаг нь Европд XVIII зууны үеэс буй болсон Баадуут механизм бүхий хэлт хөгжмийн зэмсэг юм.
  • Nganguela - Нгангуэла. Анголын хэлт царгил
  • Oopoochawa / Opochawa - Оопоочава буюу Опочава нь Мбиратай төстэй Урагвай болон өмнөд Амеркийн царгил юм. Уг хэлт царгилыг өөрөөр Куйсанчэ (Quisanche) хэмээн нэрлэдэг.
  • Sansa - Санса нь Өмнөд Африкийн хэлт царгил
  • Sanza - Санза нь Африк, Карибын тэнгис орчмын хэлт царгил
  • Teponaztli - Тепонацтль нь Ацтекийн ангархай модон бөмбөр юм. 
  • Thumb piano - Тоглоомон төгөлдөр хуур буюу Мбира хэлт царгил  
  • Tongue drum - Хэлт модон бөмбөр
  • Whale Drum - Хэлт Металл бөмбөр
  • Zanza - Занза нь Санса хэлт царгилын өөр нэршил
Ламеллофон (2)
Маримбула (Marímbula) хэлт царгил
Каримба (Carimba) хэлт царгил
Африк, Индонез, Антилийн арлуудын Калимба (Kalimba) хэлт царгил
Африк, Карибын тэнгист тархсан Мбира (Mbira) хэлт царгил
Морсинг (Morsing) хэл хуур
Эгшигт хайрцаг (Musical box)
Оопоочава / Опочава (Oopoochawa / Opochawa) буюу Куйсанчэ (Quisanche) хэлт царгил
Санза (Sanza) хэлт царгил
Тепонацтль (Teponaztli) ангархай модон бөмбөр