Л
Ламбаа Самбуугийн
Ламбаа Самбуугийн

 

 

Самбуу овогтой Ламбаа 1950 онд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Цагаан чулуут” хэмээх газар мэндэлжээ. 1958-1968 онд Архангай аймгийн Их тамир сум, Цэцэрлэг хотын 8,10 жилийн дунд сургууль, 1968-1972 онд МУИС-д суралцаж Авто тээврийн инженер эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Тэрээр 1969-1972 онд  Дорнод аймагт цэргийн алба хаасан байна.

 

С.Ламбаа 1976 оноос МУИС-ийн улс төрийн эдийн засгийн ухааны тэнхимд багш, 1980 оноос Дээд, Тусгай дунд, Техник мэргэжлийн боловсролын Улсын Хороо, Дээд боловсролын Хороо, Ардын боловсролын яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 1984оноос ЗХУ-ын /хуучнаар/ Эрхүү хотын их сургуулийн дэргэдэх монгол оюутны  бэлтгэл факультетэд декан, 1988оноос Дээд боловсролын Улсын хороонд мэргэжилтэн, Шинжлэх Ухаан, Дээд Боловсролын Улсын Хороонд мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1990-1996 онд Ардын Боловсролын Яамны дэргэдэх  худалдаа, үйлдвэрлэлийн “Сургалт импекс” компани, Сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “Эрдэм” цогцолборын ерөнхий захирлаар тус тус ажиллаж байв.

 

1996-2000 онд УИХ-ын гишүүн, 1998-1999 онд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, 2000-2004 онд Ардчилсан намын нарийн бичгийн дарга, “Орон нутгийн удирдлагын хөгжил” сангийн гүйцэтгэх захирал,  2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2004-2006 онд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга,, 2006-2008 онд УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дэд дарга, 2007-2008 онд УИХ-ын Мянганы хөгжлийн зорилт, ядуурлыг бууруулах дэд хорооны даргаар ажиллаж, 2008 онд дахин УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2008 оны 9-р сараас 2012 оны 2 дугаар сар хүртэл Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар томилогдон ажиллажээ.

 

Эрүүл мэндийн сайдаар ажиллах хугацаанд салбарын эдийн засгийн шинэчлэлийг эрчимжүүлж, гадаад харилцааг эдийн засагжуулж, эрүүл мэндийн салбарт сүүлийн 30 жил хийгдээгүй их бүтээн байгуулалтыг эхлүүлж, УКТЭ, Шастины нэрэмжит нэгдсэн эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн төв, Геронтологийн төв,   300 ортой эх, хүүхдийн эрүүл мэндийн төв, Улаанбаатар хотын 1, 3 дугаар амаржих газар, Дэлхийн стандартд нийцсэн тоног төхөөрөмж бүхий "Үндэсний оношлогооны төв"-ийг шинээр барих, өргөтгөх ажлыг эхлүүлж, эрүүл мэндийн салбарт техник, технологийн дэвшлийг нэвтрүүлж, үндэсний түргэн тусламжийн сүлжээг байгуулжээ.      

 

Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо амжилттай хийж, Монголд нутагшуулж, 2012 онд чөмөг, ясны хэм шилжүүлэн суулгах бэлтгэл ажлыг хангаж. зүрх судас, тархины мэс заслыг дурангийн аргаар хийж, үе солих, мэс ажилбарыг амжилттай хийж анагаахын шинжлэх ухааны түүхийг зузаатгаж байна. 

 

С.Ламбаа 1987 онд Москвагийн их сургуульд эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалж,1995 онд дэд профессор, 2005 онд профессор цол, 2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Монгол Улсын гавьяат багш цол хүртсэн байна. 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Шог зураач С.Ламбаа

Ламбаа Самбуугийн
УИХ-ын гишүүн С.Ламбаа
С.Ламбаа "Ардчилалын үнэт зүйл ба Дархлаажуулалт" 2003 он , "Эргэн дурсахуй" 2007 он