Лазер ятга (2)

 

Лазер ятга (Laser Harp) нь хэд хэдэн лазерийн туяаг ашиглан босоо ятга тоглох мэт тоглодог электрон хөгжмийн зэмсэг юм. Францын хөгжмийн зохиолч Жан Мишель Жарр (Jean Michel Jarre)(1948.08.24) Лазер ятгыг өөрийн лазерийн цэнгүүнд ашигладаг байна. 

 

Хоёр өнгийн болон Бүрэн өнгийн буюу Солонгон өнгийн (ILDA) лазер ятга зохион бүтээгджээ. Хүний гарын алга лазерийн туянд хүрэхэд датчик тодорхой хэлбэлзэл үүсгэн дуугардаг байна.  

 
 
2008 онд Италийн программист Маурицио Карелли (Maurizio Carelli) улаан, ногоон өнгө цацруулагч лазер ятга зохион бүтээсэн бол 2011 онд солонгон өнгийн туяатай лазер ятга бүтээгджээ.
 
 
Unframed style-ийн Хэлбэр танигч лазер ятганд өндөр хурдны USB камер, фотодиод ашигладаг. бол Framed style (хязгаарлагдмал) -н лазер ятганд фотодиод, фоторезистор, өргөн ашиглана. Найман өнцөгт,  5  х 5 матрицын лазерийн туяа бүхий  хязгаарлагдмал лазерийн ятгыг Жеффри Роза (Geoffrey Rose) 1975-1976 онд бүтээжээ.  
 
 

 

Лазер ятга (2)
Жан-Мишель Жарр Лазер ятга тоглож байгаа нь
Маурицио Карелли (Maurizio Carelli)