К
Кёкүшюзан Батбаяр
Кёкүшюзан Батбаяр

 

Кёкүшюзан Батбаяр. Японоор. 旭鷲山 昇 きょくしゅうざん のぼる kyokushuzan noboru нь 1973 оны 3 сарын 8 нд Ховд аймгийн Ховд суманд Даваагийн гэр бүлд мэндэлжээ. Тэрээр 1989 онд Нийслэлийн 43 дугаар дунд сургууль 1999 онд Монголын үндэсний биеийн тамирын дээд сургууль Багш дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Орос, Япон хэлтэй. 1992-2006 онд Японы мэргэжлийн сумогийн комусуби 1999 оноос *Кёкүшюзан хөгжил* сангийн Ерөнхийлөгч 1999 оноос Монголын сумо бөхийн холбооны ерөнхийлөгч 2006-2008 онд *Кёкүшю* группын ерөнхийлөгч 2008 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн. Түүний гавъяа зүтгэлийг үнэлэж 1997 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон 1998 онд Монгол Улсын гавъяат тамирчин цол 2006 онд Нийслэлийн хүндэт иргэн. 

 

 

а. Уяач Д.Батбаяр   б. Кёкүшюзаны багш, багшийн эхнэр, сумод хөтөлж оруулсан дүү

Их аварга Хакухо нарын хамт

 

Дунд сургуульд байх үеэс Гитар,Төгөлдөр хуур, морин хуур тоглож дуулах авъяастай хүүхэд байжээ. Дугуй, штанг, үндэсний бөх,  самбо, жүдо, чөлөөт бөхөөр хичээллэж байжээ. Тэрээр хүүхэд байхдаа арслан Ганбаатар, дархан аварга Х.Баянмөнх аваргын удирдлаганд бэлтгэл сургуулилт хийж дархан аварга Ж.Мөнхбат, аварга Д.Хадбаата, арслан Б.Ганбаатар, харцага Ч.Өвгөнхүү нартай наадмын бэлтгэлд гардаг байжээ.

Багасаа моринд хорхойтой байсан тэрээр хожим морь уяж улсад соёолонгоо айрагдуулж хурдан морины тухай Япончуудтай хоёр ч баримтат кино хийжээ. 

 

 

Ерөнхийлөгч Н.Багабанди Сумогийн алтан хараацайнуудад хүндэтгэл үзүүлэв

 

 

УИХ-ын гишүүн гавъяат тамирчин Кёкүшюзан Батбаяр тэргүүн хатагтай Х.Болормаа,

МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, эхнэр МУГЖ дуучин Т.Баясгалангийн хамт

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монгол сумочид

2. Баясгалан Түвшинжаргалын 

 

 

Кёкүшюзан Батбаяр
Даваагийн Батбаяр
Японы мэргэжлийн сумогийн ертөнцийг шуугиулж явсан "мэхний их дэлгүүр", сумоч кёкүшюзан Д.Батбаяр
Төрийн түшээ Даваагийн Батбаяр
Монгол шуудангийн марк