Коп, Эдвард

 

Эдвард Дринкер Коп. Англиар: Edward Drinker Соре; (1840 оны 6 сарын 28 нд АНУ-ын Филадельфи муж - 1897 оны 4 сарын 12 нд АНУ-ын Филадельфи муж) - Хойд Амеркийн байгаль судлаач, палеонтологч, харьцуулсан анатоми судлаач, АНУ-ын үндэсний шинжлэх ухааны академийн гишүүн,  Европын болон бусад олон академийн гишүүн, палеонтологийн салбарт оруулсан хувь нэмэрээрээ Лондоны геологийн нийгэмлэгийн Бигсбийн алтан медаль (1879) хүртжээ. 

 

1864-1867 онд Филадельфигийн Haverford College-ийн профессор, дараа нь Пенсильваны их сургуулийн геологи, палеонтологийн профессор тэрээр Канзас, Вайоминг, Нью-Мексик болон баруун мужуудад судалгаа шинжилгээ хийж мянга гаруй мөхсөн сээр нуруутныг илрүүлжээ. Коп шинжлэх ухаанд 600 гаас багагүй зүйлийг тодорхойлон танилцуулсаны дотор 56 зүйлийн үлэг гүрвэл (Amphicoelias, Camarasaurus, Coelophysis зэрэг) багтжээ. Эдгээрийн дийлэнхи нь Филадельфийн шинжлэх ухааны нийгэмлэгийн илтгэл, болон АНУ-ын геологийн тайлан, бусад хэвлэлд гарчээ. Үүгээр зогсолгүй Коп загас, хоёр нутагтан, хэвлээр явагчид, дэлхийн янз бүрийн бүс нутгийн сүүн тэжээлтэнгүүдийн талаар судалгаа хийж ангилан, олон бүтээл туурвижээ. 1869 онд тэрээр хувьслын талаар цуврал өгүүлэл бичиж дараа нь нэгтгэн  "The Origin of the Fittest" нэрээр хэвлүүлжээ.

 

Коп Америкийн палеонтологийн шинэ Ламаркизмын төлөөлөгч болон гарч ирсэн билээ. Тэрээр "American Naturalist" сэтгүүлийн редактор хийж, нэрт палеонтологч Чарльз Марштай өрсөлдөн "Ясны дайн" хийж байжээ. Коп гавлын ясаар уг зүйлийн хэлбэр төрхийг тодорхойлж байсан нь зөв болохыг Роберт Бэккер 1993 онд илрүүлсэн Homo sapiens-ийн олдвороор баталсан юм. Коп хувьслын хэд хэдэн хуулийг нээсэн бөгөөд үүнийг "Копын хууль" хэмээн нэрлэдэг байна.   

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Марш, Гофониил Чарлз

Коп, Эдвард
Эдвард Дринкер Коп