Кижек хуур (2)

 

Уйгарын хөгжмийн зэмсэг

 

Кижек (Ghijek) буюу Уйгар Кижек (Uyghur Ghijek), Гхайчак (Ghaychak) хуур нь дөрвөн чавхдастай, ладгүй, нумт хөгжмийн зэмсэг юм. Кижек нь Төв Ази болон Иран, Афган, Узбек, Уйгар, Тажикт тархжээ.

 

 

Кижек нь Памирын уулсын ард түмний цорын ганц нумт хөгжмийн зэмсэг юм. Кижек хуурыг ялам болон тоорын модноос ухаж хийх бөгөөд царыг нь маш нимгэн байхаар ухадаг. Царын нүүр хэсэгт арьс татаж өгнө. Цар нь олон цооронхойтой бөгөөд царыг хээ угалзаар чимнэ.

 

 

 

Орчин цагт царыг мод болон металлаар үйлдэх болжээ. Кижек хуур гурав эсвэл дөрвөн металл чавхдастай байдаг. Нумын хөвчийг адууны дэл сүүлээр үйлдэнэ.

 

Кижек хуур (2)
Кижек хуур
Кижек хуур