Кетцалькоатль

 

Кетцалькоатль.Латинаар:Quetzalcoatlus Lawson, 1975 нь хожуу цэрдийн галавын үед өнөөгийн Хойд Америкт амьдарч байсан птерозаврын бүлийн том нисдэг үлэг гүрвэл юм. Зонхилох зүйл: Quetzalcoatlus northropi Lawson, 1975. Далавчаа дэлгэсэн урт нь ойролцоогоор 11-15 метр. 

 

 

Түүний жин 85 - 250 кг хүрч байсан хэмээн үздэг. Кетцалькоатлийн чулуужсан үлдэгдэлийг Хойд Америкаас олж илрүүлсэн бөгөөд түүний нэр нь Ацтекийн бурханы нэрнээс үүдэлтэй ажээ. Өдгөө Кетцалькоатль болон орнитохейр (Ornithocheirus) нар хамгийн том нисдэг үлэг гүрвэлд тооцогдож байгаа билээ. Энэ хоёр гүрвэл хэмжээгээр ойролцоо бөгөөд Кетцалькоатль нь харьцангуй хүнд жинтэй юм.

 

2010 оны 9 сард палеонтологич нар Румынаас энэ хоёроос ч том птерозаврыг олж илрүүлсэн тухайгаа мэдэгдсэн хэдий ч одоохондоо нэр өгч тодорхойлж амжаагүй байгаа билээ. Уг птерозаврын далавчаа дэлгэсэн урт ойролцоогоор 16 метр хүрэх ажээ.

 

Кетцалькоатль хуурай газар дээгүүр нисч жижиг сээр нуруутан, 30 кг хүртэлхи жинтэй үлэг гүрвэлүүдээр хоололдог байжээ.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Үлэг гүрвэлийн жагсаалт

2. Нисдэг үлэг гүрвэлүүд

Кетцалькоатль
Кетцалькоатль
Кетцалькоатлийг өнөөгийн хүн болон анаашны хэмжээтэй харьцуулсан нь