Керей үүлдэр

 

Керей үүлдрийг 1998 онд баталгаажуулжээ. Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд үржүүлдэг нутгийн ууцан сүүлт хонийг шилэн сонгож өөр дотор нь үржүүлэх аргаар мах, өөх, ноосны чиглэлтэй тохиромжтой хэвшлийг бий болгож үүлдрийн хэмжээнд хүргэжээ. Шинжээч мал зүйч О.Хатран, Х. Самилан нар нутгийн ууцан сүүлт хонийг үржүүлэх, үржил, ашиг шимийн чанарыг дээшлүүлэх селекцийн ажлыг олон жил хариуцан гүйцэтгэж их хувь нэмэр оруулжээ. 


Үүлдрийн цөм сүргийг Баян-өлгий аймгийн Дэлүүн суманд үржүүлдэг. Керей үүлдэр нь Алтайн уулархаг нутгийн байгаль, цаг уурын нөхцөлд зохицсон, чийрэг бие цогцостой, тэсвэртэй, чацархаг, хондлойн хэсэг нь сэрвээнээсээ өндөр өргөгдсөн, том сүүлтэй, сүүл нь ацалсан хэлбэртэй түргэн өсөж томрох онцлогтой, мах, өөхөн ашиг шим сайтай, бүдүүн ноостой. Голдуу улаан, хар, бор зүстэй. Нас гүйцсэн хуц 75.0 кг, төлгөн хуц 48.0 кг, эм хонь 56.1 кг, охин төлөг 45.6 кг дундаж жинтэй. Нас гүйцсэн хуцнаас 2.0 кг, төлгөн хуцнаас 1.6 кг, эм хониноос 1.3 кг, охин төлөгнөөс 1.4 кг ноос авдаг.

 

Холбоотой  мэдээлэл:

1. Хонин сүрэг 


Ноосны бүрэлдэхүүний 92.0%, нь ноолуур, 1.2 %, нь завсрын үс, 3.1%, нь сор, 3.8 %, нь хялгас эзэлдэг. Ноосны урт 15.0 см, ноолуурын урт 8.0 см, ноолуурын нарийн нь 20.1мкм, ноосны цэвэр гарц 61.1%, эр шүдлэн хонины нядлагын жин 42.6 кг, гулуузны жин, 18.6 кг, махны гарц нь 43.7 %

Керей үүлдэр
Керей үүлдэрийн хонь