Кеманче (2)

 

 

Азербайжаны хөгжмийн зэмсэг

 

Кеманче (Kemenche) буюу Каманча (Эртний Персээр: kamānča) хуур нь Азербайжан, Армян, Грек, Гүрж, Дагестан болон Дундад болон Ойрхи Дорнодод тархсан Арабын Ребаб (Rebab), дундад зууны Европын Ребек хийл (Rebec/Rebek violin), Францын Пошетта (Pochette), Болгарын Гадулка хийлтэй (Gadulka) төрөл нумт хөгжмийн зэмсэг юм. Кеманчегаас Понтийн Лира (Pontian Lira), Каманчех (Kamancheh), Гиджак Gidjak буюу Гижак (Gijak) хөгжмүүд буй болон хөгжижээ.

 

 

Кеманче нь Ираны Дастгаха, Азербайжаны Мугама, Арабын Макамагийн адил Дорно дахины мэргэжлийн хөгжмийн хамтлагуудын гоцлол хөгжмийн зэмсэг болдог билээ. Кеманчегийн гурваас доошгүй төрөл зүйл янз бүрийн хэлбэр төрхтэй байх бөгөөд голчлон гурван чавхдастай байдаг. 

 

 

 

а-б. Перс Кеманче (Persian Kemence). Тебриз, XVI зуун,  в. Армян Кеманче хийлч

 

Кеманче нь Персээр "Бяцхан нумт хөгжим" гэсэн утгатай үг ажээ. Курдистанд хоёр чавхдастай, Туркд гурван чавхдастай, Иран, Армянд дөрвөн чавхдастай, цаашлаад зургаа хүртэл чавхадстай Кеманче байдаг.

 

 

Тажикстаны Гиджак Gidjak буюу Гижак (Gijak) хуур

 

Нумны хөвчийг нь адууны хялгас сүүлээр хийнэ. Иш буюу хүзүүн дээр лад байдаггүй. Дөрвөн чавхдаст Кеманчег кварт, квинтээр хөглөх бөгөөд яг тэгж хөглөнө гэсэн нарийн дүрэм байдаггүй.  Тегеранд Кеманчийг хийлийн нэгэн адил e2-a1-d1-g. хөглөдөг байна..

 

 

 

Холбоотой мэдээлэл: 

 

1. Бамбир хийл

2. Понтийн Лира

Кеманче (2)
Кеманче
Египетийн Кеманче хийлч. 1871 оны модон бар зураг
Түрэг Кеманче (Turkish Kemence)
Каманче хуурч
Хар далайн Кеманче (Kemençe of the Black Sea)