Кеманче

 

 

Азербайжаны хөгжмийн зэмсэг

 

Кеманче буюу Каманче. (Эртний Персээр: kamānča) Кеманчегээс үүсэлтэй Понтийн Лира, Кемендже, Кеменджеси, Кеменча, Кяманча, Кемендзес, Кементсия, Кеман, Гиджак гэсэн янз бүрийн нэршил, төрөл зүйл болон хөгжжээ. Кеманче нь Арабын "Ребаб", дундад зууны Европын "Ребек", Францын "Пошет", Болгарын "Гадулк"-тай төрөл садан хөгжмийн зэмсэг юм.

 

 

Эмиратын Исламын соёл иргэншлийн музейд хадгалагдаж буй XIX зууны үеийн Түрэг Кеманче

 

Кеманче Азербайжан, Армян, Грек, Гүрж, Дагестан болон Дундад болон Ойрхи Дорнодод тархсан хөгжим юм. Кеманче нь Ираны Дастгаха, Азербайжаны Мугама, Арабын Макамагийн адил Дорно дахины мэргэжлийн хөгжмийн хамтлагуудын гоцлол хөгжмийн зэмсэг болдог билээ. 

 

Кеманчегийн гурваас доошгүй төрөл зүйл янз бүрий хэлбэрүүдтэй байгаа бөгөөд үндсэн Кеманче гурван чавхдастай байдаг. 

 

 

а. Персийн Кеманче. (Тебриз, XVI зуун)  б. Кеманче хийлч

 

Кеманче нь Персээр "Бяцхан нумт хөгжим" гэсэн утгатай үг ажээ. Курдистанд хоёр чавхдастай, Туркд гурван чавхдастай, Иран, Армянд дөрвөн чавхдастай, цаашлаад зургаа хүртэл чавхадстай Кеманче байдаг. Нумны хөвчийг нь адууны хялгас сүүлээр хийнэ. Иш буюу хүзүүн дээр лад байдаггүй. Дөрвөн чавхдаст Кеманчег кварт, квинтээр хөглөх бөгөөд яг тэгж хөглөнө гэсэн нарийн дүрэм байдаггүй.  Тегеранд Кеманчийг хийлийн нэгэн адил e2-a1-d1-g. хөглөдөг байна..

 

 

 

Холбоотой мэдээлэл: 

 

1. Бамбир хийл

2. Понтийн Лира

Кеманче
Кеманче
Таван чавхдаст Кеманче хийл
Түрэг Кеманче
Каманче, Иран 1869