Каягым ятга (2)

 

Солонгос үндэстний хөгжмийн зэмсэг

 

12 чавхдаст Каягым буюу Гаягым (Kayagum / Gayageum) ятга (가야금) нь Солонгосын чавхдаст хөгжмийн зэмсэг. Солонгост VI зууны үеэс Каягым ятгын эртний хувилбар  Гаяго (Gayago) ятга буй болсон хэмээн үздэг бөгөөд Төв Азийн нүүдэлчид үүнээс өмнө олон төрлийн ятга хөгжим буй болгосон байдаг. Сонгодог Каягым ятга Монголын Юан гүрний ордоны хөгжмийн чуулгаас эхтэй билээ.

 

 

Чонак Каягым буюу Тансаг Каягым (Chongak Kayagum) ятга

 

Солонгосын Гая ван Ву Рук (Wu Ruk) хэмээх хөгжимчинд Хятад, Талын нүүдэлчдийн тоглодог ятга хөгжим тоглож сурахыг зарлигдсан байдаг. Энэ цагаас ятга хөгжим Солонгост нутагшиж эхэлжээ.

 

 

 

Пунгриу Каягым ятга (Pungryu gayageum)

 

12 чавхдаст Каягым ятга түгээмэл байсан бөгөөд богино бөгөөд өргөн цартай төрлийг нь Кахёнгым (Kahyageum) хэмээн нэрлэдэг байна. Каягым ятгатай ижил төстэй хөгжим Хятад, Япон, Монголд хэрэглэгддэг.

 

 

Санжо Каягым (Sanjo Gayageum) уянгат ятга

 
XIX зууны үеэс нарийн техникээр тоглоход зохицсон Санжо Каягым (Sanjo Gayageum) уянгат ятга буй болжээ, ХХ зууны үеэс нейлонон чавхдастай ятга нэвтэрчээ. 

 

Өдгөө Каягым ятгын дуугаралтын цар хүрээг нэмэх зорилгоор 13, 17, 18, 21, 22 , 25 чавхдастай болгон тоглож байна. Хойд Солонгост 21-25 чавхдаст Каягым ятгыг голчлон тоглож байна.

 

Каягым ятга (2)
Каягым ятга
Каягым ятга
Каягым ятга
Чонак Каягым буюу Тансаг Каягым (Chongak Kayagum) ятга