К
Кахон Сандлан дэлдүүр (2)
Кахон Сандлан дэлдүүр (2)

 

Кахон Сандлан дэлдүүр  (Cajón / Ka-hon) нь XIX зууны эхэнд Перуд буй болжээ. Испаны колончлогчид Африкийн боолуудыг Африк бөмбөр хэрэглэхийг хориглодог байжээ. Африкаас ирсэн боолууд жимсний хайрцагийг бөмбөр болгон ашиглаж түүнийг улам боловсронгуй болгосноор XIX зууны сүүлээр Кахон сандлан дэлдүүр олны танил хөгжмийн зэмсэг болон хувирч Латин Америк даяар түгэн дэлгэрчээ.  

 

 

ХХ зуунд Кахон сандлан дэлдүүр нь Перу, Кубын хөгжмийн ертөнцийн салшгүй хэсэг болжээ. Хорьдугаар зууны далаад онд Перугийн хөгжмийн зохиолч, Кахон сандлан дэлдүүр урлаач Каитро Сото (Caitro Soto) Испаны гитарч Пако де Лусид Кахон сандлан дэлдүүр бэлэглэжээ. Пакод Кахоны дуугаралт таалагдаж өөрийн уран бүтээл, Фламенко бүжгийн хөгжимд хэрэглэх болжээ.

 

Кахон Сандлан дэлдүүр (2)
Кахон сандлан дэлдүүр
Кахон сандлан дэлдүүрч
Кахон сандлан дэлдүүр