Каудиптерикс

 

 

 

Каудиптерикс. Латинаар: Caudipteryx) нь Цэрдийн галавын эхэн үед буюу ойролцоогоор 120-125 сая жилийн тэртээд өнөөгийн Хятад улсын зүүн хойд хэсэгт амьдарч байсан гүрвэл аарцагт махчин үлэг гүрвэл юм. Уг гүрвэлийн үлдэгдэлийг 1998 онд олж илрүүлсэн бөгөөд түүний нэр нь өдөн сүүлт гэсэн утгатай ажээ. Тэрээр 20см өдөн сүүлтэй байсан бөгөөд энэ нь эсрэг хүйстнийхээ анхаарлыг татахад хэрэгтэй байжээ. 

 

 

Энэ өдөт шувуу хэлбэрийн үлэг гүрвэл нисч чаддаггүй учир нь түүний далавч хэт богино, түүний өд нь шулуун тэгш хэмтэй байжээ. Ийм өд өргөн хүчгүй байдаг байна.  Каудиптериксын толгой богино, хөл нь урт байжээ. Түүний урт ойролцоогоор 1 метр орчим, 60 см орчим өндөртэй, 14 кг жинтэй, орчин цагийн шувуудынхтай адил эрүүндээ шүдтэй, мөн өнөө цагийн шувуудтай адил жижиг чулуудыг залгиж ходоодныхоо хоол боловсруулалтыг дэмждэг байсан ажээ. 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Үлэг гүрвэлийн жагсаалт

Каудиптерикс
Caudipteryx-ийг хүний биеийн хэмжээтэй харьцуулбал
Каудиптериксын араг яс
Каудиптериксын чулуужмал араг яс