Кастаньет (2)

 

Испани үндэстний хөгжмийн зэмсэг

 

Кастаньет хуруун цохивор (Castanets finger clapper) нь хясаа хэлбэрээр ухаж зассан хоёр модыг хооронд нь хэлхэж хийсэн цохивор хөгжмийн зэмсэг. Испаниар: Кастакэтас (Castaсetas) хэмээн нэрлэдэг. Кастаньет нь Испани, Өмнөд Итали, Латин Америкт тархжээ. Энгийн энэ хуруун цохивор хөгжмийн зэмсгийг Испани ардын дуу бүжигт хэмнэл үүсгэхэд ашигладаг.

 

 

Кастаньеттай төстэй хуруун цохиворыг Эртний Египет, Эртний Грект хэрэглэж байжээ.  Испанийн Андалузид уг хөгжмийн зэмсгийг Саваа мод буюу Палиллос (Palillos) хэмээн нэрлэдэг.

 

 

Кастаньетийг хатуу модоор үйлддэг байсан бол өдгөө металл, хуванцараар орлуулах болжээ. Симфони найрал хөгжимд Кастаньетыг тусгай тавиурт бэхлэн тоглодог байна.

 

 

Испани дууч бүжигчид том жижиг хоёр Кастаньетийг уран бүтээлдээ ашигладаг байна. Том кастаньетыг (Испаниар: macho) зүүн гартаа барьж бүжгийн ерөнхий хэмнэлтэй нийцүүлэн тоглох бөгөөд, жижиг Кастаньетыг (Испаниар: hembra) баруун гартаа барьж хэмнэлд чимэг өгдөг ажээ.

 

Испаничууд болон Испанийн Цыганууд Кастаньетыг Фламенко зэрэг бүжигт хэрэглэж дэлхийд танигджээ.

 

 

Кастаньет (2)
Кастаньет
Кастаньет
Кастаньет