Карнотавр

 

Карнотавр Латинаар: Carnotaurus Bonaparte, 1985. Carnotaurus sastrei нь «махчин бух» гэсэн утгатай үг. Карнотавр нь хожуу Цэрдийн галавын үед (кампан- Маастрихт) амьдарч байсан абелизаврын бүлийн махчин үлэг гүрвэл. Түүнийг 1985 онд Х. Бонапарте Аргентины Чубут мужаас (Горро Фригиотен) олж илрүүлэн тодорхойлон бичжээ. Эндээс уг гүрвэлийн бүтэн араг яс, арьс үсний үлдэгдэл олджээ. Судалгаагаар Карнотавр нь Абелизаврын биеэ даасан төрөл зүйл болох нь тогтоогджээ.

 

 

Уг гүрвэл маш богино бөгөөд өндөр гавалтай, жижигхэн нүдтэй байсан нь нүднээс илүү үнэрлэх эрхтэн нь сайн хөгжсөн байсныг илтгэнэ. Хойд хөл нь харьцангуй урт, урд мөч нь тираннозаврынхаас ч богино ажээ. Түүний урд мөчний 4 хуруу хадгалагдан үлджээ.

 

Дунд зэргийн олон шүдтэй, доод эрүү нь сул хөгжсөн. Эрүү нь том хэмжээний хазалт хийх боломжтой байжээ. Тэрээр хурдан хүчтэй хазаж таслан хаях чадвартай байжээ.  Тэрээр том бус орнипод мэтийн үлэг гүрвэлийг агнадаг байжээ. Карнотаврын урт нь ойролцоогоор 7,5 метр, жин нь 1 тонн татах ажээ. 

 

 

Холбоотой мэдээлэл: 

 

1. Үлэг гүрвэлийн жагсаалт

 

 

Карнотавр
Карнотавр
Карнотаврыг хүний биеийн өндөртэй харьцуулсан нь
Карнотаврын гавлын яс
Карнотавр түүний хуруунууд
Carnotaurus