К
Карнай бүрээ (2)

 

Карнай бүрээ (Karnay Brass Trumpet) нь Иран, Тажик, Узбек үндэстний үлээвэр хөгжмийн зэмсэг юм. Карнай нь заримдаа 2 метрээс ч урт байх нь бий. Дуугаралт регистр нь тромбон бүрээтэй төстэй.

 

 

Хорезм Карнай бүрээ (Khorezm Karnay)

 

 

Узбек Карнай бүрээ (Uzbek Karnay Brass Trumpet)

 

Карнай нь хүчирхэг чанга дуугаралттай тул цэрэг дайны болон ёслолын дохио өгөхөд хэрэглэж байжээ. Өдгөө Карнай ардын баяр наадам хурим найрын салшгүй хэсэг болжээ.

 

 

а. Тажик Карнай бүрээ (Tajik Karnay), б. Узбек хуримын үеэр Карнай тоглож байгаа нь

 

 

VI зууны үеийн Перс Карна буюу Каррэнай (Karna / Karrenāy) бүрээ

 

 

Нигерийн хоёр толгойт Какаки (Kakaki) бүрээ

 

Карнай бүрээг гууль, алт, мөнгө болон бусад металлаар үйлдэнэ. Карнай бүрээг Иранд Карна буюу Каррэнай (Karna / Karrenāy), Мароккад Нафир (Nafir), Италид Буисине (Buisine), Нигерт Какаки (Kakaki) хэмээн нэрлэдэг ажээ.

 

 

а. Италийн Буисине (Buisine), б.  Мароккагийн Нафир (Nafir) бүрээ 

 

 

Персийн уран зурагт Карна бүрээг (Karna Brass Trumpet) дүрсэлсэн байдал

 

Карнай бүрээ (2)
Карнай бүрээ
Карнай бүрээч
Ираны Каррэнай бүрээ (Karrenāy)
Мароккагийн Нафир (Nafir) бүрээ
Карнай бүрээч
Киргиз Керней бүрээ (Kyrgyz Kernei). Эвэрээр үйлдсэн Кернейг Муюз буюу Керней урам (Muiuz Kernei), Зэс болон Гуулиар үйлдсэнийг нь Жэз Керней (Jez Kernei) хэмээн нэрлэдэг.