Карл Маркс

 

Карл Хайнрих Маркс (1818 оны 5-р сарын 5 - 1883 оны 3-р сарын 14) нь XIX зууны филисофич, улс төрийн эдийн засагч болон хувьсгалч байжээ. Түүнийг коммунизмын Эцэг хэмээн нэрийдэх нь элбэг бөгөөд, тэрбээр сурган хүмүүжүүлэгч болон улс төрийн зүтгэлтэн байв. Маркс нийгмийн болон улс төрийн асуудлуудыг хөндөж байсан ба түүхийн анализ хийснээрээ ч алдартай билээ. Түүний баримталж байсан үзэл бодол нь Коммунизмын Тунхаг Бичгийн (1848) эхний мөрөөс харагддаг. "Эдүгээг хүртэл оршин байсан нийгмийн түүхүүд нь ангийн тэмцлийн түүх юм." Маркс нь капитализмыг, урьд нь байсан, нийгэм болон эдийн засаг дээр тулгуурласан нийгмүүдийн адил дотоод шалтгаануудаас сүйрнэ хэмээн үздэг байв. Маркс амьдралынхаа туршид үл ойлгогдох хүн байсан ч, түүнийг нас барсны дараа түүний үзэл суртлууд хөдөлмөрчдийн хувьсгалд нөлөөгөө багагүй үзүүлсэн билээ. Энэхүү нөлөө нь Октъябрын хувсгалын Марксист Большевикуудын ялалтын ачаар улам хүчээ авсан бөгөөд XX зуунд Марксист үзэлд бага ч болов автаагүй газар ховор байв.

Карл Хайнрих Маркс нь Триер, Доод Рин мөрний Пруссын Хаант улсад, Еврей гэр бүлд долоон хүүхдийн 3 дахь нь болж төржээ. Түүний эцэг Хайнрих (1777-1838) нь еврей зан үйлийг дэмждэг байсан нь Пруссын эрх мэдэлтнүүд түүнийг еврей байхыг зөвшөөрөөгүйн улмаас Христ шашинтан болжээ. Түүний эхийг Хэнтриетта (1788-1863), дүү, ах эгч нарыг нь Софи, Хэрманн, Хэнртиеттэ, Луис, Эммили, Кэролайн гэдэг байв.

Маркс арван гурван нас хүртлээ гэртээ хүмүүжжээ. Триерийн гимнази төгссөний дараа 1835 онд Боннын Их сургуульд элссэн боловч Триерийн Ууушийн газрын Холбоонд элсэж нэг хэсэг захирал нь байсны улмаас дүнгүүд нь тааруу байжээ. Маркс уран зохиол, философид сонирхолтой байсан нь эцэг нь түүнийг ийм төрлийн мэргэжлээр амьдралаа хангалттай санй авч явж чадахгүй хэмээн үзэж байв. Дараагийн жил нь эцэг нь түүнийг Берлин дахь Фриедрих-Уильхэльм-Университат-д оруулжээ.

 

Маркс 1849 онд Лондон руу нүүж, үлдсэн амьдралаа тэнд өнгөрүүлжээ. 1851 онд New York Herald Tribune-д түр зуур нийтлэл бичиж байв. 1855 онд Марксын гэр бүлийн хүү Эдгар сүрьеэгийн улмаас нас баржээ. Энэ хооронд Марксын улс төрийн эдийн засгийн талаарх ажил явц муутайгаар үргэлжилж байлаа. Маркс 1857 онд капитал, хөдөлмөрийн хөлс, гадаад худалдаа, дэлхийн зах зээл, өмч хувьчлалын талаар 800 гаруй хуудас бүхий гар бичмэл боловсруулсан боловч, энэ нь сая 1941 онд л Грунрисс нэрээр олон нийтэд хүрсэн билээ.

 

Амьдралынхаа сүүлийн арван жилд Маркс эрүүл мэндийн хүндрэлүүдийн улмаас урьдын адил хүчтэй тэмцэж чадахаа больсон хэдий ч ОХУ, Герман дахь үйл явдлуудын талаар шүүмжлэл бичдэг байжээ.

 

Карл Маркс нь, Пруссын бароны, боловсролтой охин Жэнни вон Уэсфаллентэй гэрлэжээ. Карл Марксын сүй тавилт нь нэг хэсэгтээ нууц байсан ба хэдэн жилийн туршид Уэстфаллен болон Марксын гэр бүлүүд хоёул тэдний гэрлэлтийг эсэргүүцэж байв. Олон эсэргүүцэлтэй тулгарсан ч тэр хоёр 1843 оны 6-р сарын 19-нд гэрлэв.

 

1850 оны эхний хагаст Маркс Лондоны гурван өрөө байранд айдас түгшүүртэй, ядуу зүдүү амьдралаар амьдарч байжээ. Тэр үед Маркс Жэнни хоёр дөрвөн хүүхэдтэй болсон байсан ба дахин гурван хүүхэд төрүүлсэн боловч эдгээрээс гурав нь л насанд хүрч чадсан. Маркс ерөнхийдөө нийтлэл бичиж амьдардаг байжээ. Жэннигийн нагац ах нар болон эх нь нас барахад өвлөж авсан хөрөнгө нь Марскын гэр бүлийг нөхцөл арай дээгүүр, сууцанд амьдрах боломжтой болгов.

 

1881 онд эхнэр Жэнни нь нас барсны дараа Маркс салст бүрхэвчийн үрэвсэлтэй болж амьдралынхаа сүүлчийн арван таван сард зовиуртай байв. Өвчин нь даамжирч гуурсан хоолойн үрэвсэл, цээжний гялтан хальсны үрэвсэл болсны улмаас 1883 оны 3-р сарын 14-нд Лондонд нас баржээ. Түүнийг Хайгэйтийн оршуулгын газар 1887 оны 3-р сарын 17-нд оршуулсан ба түүний бунхан дээр "БҮХ ГАЗАР ОРНЫ ХӨДӨЛМӨРЧИД НЭГДЭГТҮН", Коммунизмын тунхаг бичгийн сүүлчийн мөр болон Фэйрбахын 11 дахь номлолын Энгелсийн хувилбарыг сийлжээ. "Гүн ухаантнууд дэлхийг олон янзаар тайлбарласан - гэхдээ хамгийн гол нь түүнийг өөрчлөх явдал юм."

Карл Маркс
Карл Маркс
Карл Марк эхнэр Женни Марксын хамт
Карл Марк "Капитал"