Карильон (2)

 

Карильон (Carillon)

 

1) Хонхнуудыг ашиглан аялгуу тоглох оньсон хөгжмийн зэмсэг.

2) Баруун Европоос үүсэлтэй хонхот хөгжмийн зэмсэг

3) Карильонд зориулан бичсэн хөгжмийн бүтээлийн нэр, Мөн хөгжмийн зэмсгээр хонхны дууг дууриалган тоглохын нэр

 

 

Карильон IX зуунд үүсч XV-XVI зуунд Бельги, Голландад болон Барууны ертөнцд түгэн тархжээ. Анхлан хотын захиргааны байр, сүмийн дээр байрлаж байсан бол яваандаа тусгайлан хонхот концерт тоглож болох архитектурын шийдэлтэй цамхаг хэлбэрийн байгууламж буй болжээ. Өдгөө Карильоныг хөдөлгөөнтэйгээр автомашины тэвшинд байрлуулж явуулын байдлаар тоглох боломжтой болжээ.

 

 

Олон өнгийн авиа гаргах хонх дүүжилж, хонхыг тоглох орган хэлбэрийн гишгүүр, товчлуур бүхий удирдлага, хонхыг удирдлагтай холбосон оньс, татуургаас Карильон бүрдэнэ. Карильон нь хроматик хөгтэй, ардын болон сонгодог дуу хөгжим тоглох боломжтой хөгжмийн зэмсэг юм.

 

Орост Петром I хааны Петрпавловскийн дуганд Карильон хонх суурилуулжээ. Уг дугана шатсан хэдий ч хожим сэргээж чаджээ. 

 

 

Карильон (2)
Карильон
Карильон
Карильон гонхч (Carillonneur)