Канун ятга (2)

 

Канун (Qanun / Kanun) буюу Канон ятга (Qanon / Kanon) (Эртний Грекээр: κανών, Азербайжанаар: qanun, Армянаар: Քանոն, Арабаар: قانون‎‎), нь Ойрхи Дорнод, Дундад Ази, Азербайжан, Армян, Балканы ард түмний Трапец хэлбэрийн цартай чавхдаст хөгжим. Египетд уг ятгыг Египет Канун ятга (Egyptian Qanun), Канун (Kanun / Qanun), Каноун (Qanoun), Каноон (Kanoon / Qanoun), Каноун (Kanoun) хэмээн нэрлэдэг.

 

XVII зуунд амьдарч байсан хөгжимчин Дервиш Али Канун ятга Эртний Грекээс гаралтай болохыг өөрийнхөө «Рисалейи-мусиги» номонд тэмдэглэсэн байдаг.

 

 

 

Канун ятгач. а. Иерусалим хот дахь Арабын Канун ятгач. 1859 оны хулдаасан бар. б. Ираны нэрт Канун ятгач Фархад Бэшарати (Farhad Besharati)

 

Царын ёроол болон хажуу ханыг хус, самар, абрикос болон бусад хатуу модоор хийдэг. Канун ятгын урт нь 800-900 мм, өргөн нь 380-400 мм, зузаан нь 40-50 мм байдаг. Азербайжаны Канун Арабын Канунаас хэмжээ болон октаваараа ялгаатай байдаг. Кануны царын нүүрийг ойролцоогоор 4 мм орчим зузаантай нарсаар бүрж бусад талуудыг загасны арьсаар бүрнэ. Царын нүүр талд резонаторын 3 нүх гаргадаг.

 

 

1. Түрэг Канун (Turkish Qanun), 2. Египет Канун (Egyptian harp), 3. Сири Канун (Syrian Qanun)

 

Өдгөө Канун ятганд Капронон чавхдас хэрэглэж байна. Түрэг канун 26 чавхдастай  царын урт нь 95-100 см, өргөн нь 38-40 см, 4-6 см зузаантай байдаг.

Канун ятга (2)
Канун ятга
Канун ятга
Аргил Канун (Bass Kanun)