К
Кантеле ятга (2)

 

Кантеле ятга (Kantele zither) нь Карель болон Финляндийн чавхдаст хөгжим юм. Эртний Кантеле ятга өлөн болон адууны дэл сүүлээр үйлдсэн 5 чавхдастай байсан бол өдгөө 39-н металл чавхдастай болжээ.  Кантеле ятгаар гоцлол тоглох болон Рунам ардын "Рун" (найраг), "Калевала" туулийг хайлдаг. Уг ятгыг Эстонд Каннэл ятга (Kannel zither), Латвид Коклэ буюу Куоклэ ятга (Kokle / kuōkle) хэмээн нэрлэдэг.

 

 

Царыг нарс болон хус модоор хийж, царын нүүрийг хуш модоор бүрдэг. Чавхдас нь эхлээд өлөн, дараа нь адууны сүүл хялгас, хожим металл чавхдастай болжээ. Өдгөө Карельд диатоник, болон хроматик гэсэн хоёр төрлийн Кантеле ятга тоглогдож байна.

 

 

Диатоник Кантеле ятгыг ардын хөгжимд, Хроматик ятгыг сонгодог хөгжим тоглоход голлон ашигладаг. 

 

Кантеле ятга (2)
Кантеле ятга
Кантеле ятга
Эстоны Каннэл ятга (Kannel zither)
Кантеле ятга (1897 он)
Латвийн Коклэ буюу Куоклэ ятга (Kokle / kuōkle)