Каннэл ятга (2)

 

Каннэл ятга (Эстоноор: Kannel)  Эстоны чавхдаст хөгжмийн зэмсэг. Латвийн Коклэ буюу Куоклэ ятга (Kokle / Kuōkle), Литовын Канклес (Kanklės), Карель, Финий Кантеле ятгатай (Kantele zither) төрөл хөгжим юм.

 

Урт нь 600-900 мм. Хуучны Каннэл нь ухмал далавч хэлбэрийн цартай, 5-7 чавхдастай, зарим тохиолдолд 30 хүртэл чавхдастай байжээ. Хөг нь диатоник.

 

 

ХХ зууны эхэнд Каннэл ятга мөхлийн ирмэгт тулж ирсэн байжээ. Хөрш Финчүүд жижиг Каннэл ятгыг авч үлдсэнд тулгуурлан Каннэл ятгаа сэргээж чаджээ.

Каннэл ятга (2)
Каннэл ятга
Каннэл ятга