К
Камасутра буюу кама судар
Камасутра буюу кама судар

Санскритаар: कामसूत्र)   Кам буюу хайр дурлал, мэдрэмж, сэтгэл ханамжийн тухай эртний Энэтхэгийн судар.

 

Манай эриний өмнөх II зуунд амьдарч байсан эмч  Ватьяс Энэтхэгийн “Хар Пагодагийн сүм”-ийн эротик барималуудаас санаа авч бичжээ. Үүнийг английн эрдэмтэн Ауфрехт 1859 онд Оксфордод “Хайрын цомог” нэрээр хэвлүүлжээ.

 

 

Камасутра буюу кама судар нь дотоод ертөнцөө баяжуулах ухаан, самгард хэл дээр бүтээгдсэн Кама шаштирын нэгэн салбар бүтээл бөлгөө.

Кама судар нь дараах бүтэцтэй.

  1. Ерөнхий бүлэг (5 хэсэг) – Хайр дурлал, хамтын амьдралын тухай.
  2. Хайрын холбоо (15 хэсэг) — үнсэлт болон хайр энхрийлэлийн оршил, дур тавих, үүлэн борооны цэнгэлийн байрлалууд, аман хангалага, хайрын гурвалжин
  3. Бүсгүйчүүдтэй харьцах арга ухаан (9 хэсэг) – халамжлах, хурим.
  4. Гэрлэсэн эмэгтэйчүүдэд (8 хэсэг) – эхнэр нөхрийн хоорондын харьцаа болон эхнэр хүн биеэ хэрхэн авч явах.
  5. Бусдын эхнэрийн тухай (10 бүлэг) –, садар самуунд уруу татах, эмэгтэйчүүдийн толгойг эргүүлэх
  6. Нууц амрагийн тухай (9 бүлэг).
  7. Нууц сургамж (6 бүлэг) – Бусдын анхаарлыг хэрхэн татах, байлдан дагуулж эрхшээлдээ оруулах.
  8. ”Камасудар”-т үүлэн борооны урлагийн 64 байрлалыг дурьдсан байдаг билээ.
Камасутра буюу кама судар
Камасутра
“Хар Пагодагийн сүм”-ийн эротик барималууд
Камасутра
“Хар Пагодагийн сүм”-ийн эротик баримал