Камарозавр

 

Камарозавр. Латинаар: Camarasaurus (Cope, 1877) буюу «дурантай гүрвэл» нь хуурай газар болон усанд ихэд зохицсон сүрэглэн амьдарагч үлэг гүрвэл юм.  Уг гүрвэл Юрийн галавын үед буюу ойролцоогоор 155-145 сая жилийн тэртээд өнөөгийн АНУ-ын нутагт амьдарч байжээ. Уг өвсөн тэжээлт гүрвэл нь дунджаар 18 метрийн урттай, 4,6 метрийн өндөртэй, 25-28 тонн жинтэй байжээ.

 

 

Камарозаврын дараах зүйлүүд олджээ. Үүнд: C. supremus Cope, 1877 (type) C. grandis (Marsh, 1877 [originally Apatosaurus]) C. lentus (Marsh, 1889 [originally Morosaurus]) C. lewisi (Jensen, 1988 [originally Cathetosaurus])

 

 

Камарозавр буюу Camarasaurus үлэг гүрвэл өргөн тархацтай түүний сайтар хадгалагдсан олон олдвор олджээ. Камарозаврын С. lentus, зүйл нь ойролцоогоор 15 метр урттай байсан бол хамгийн том зүйл болох С. Supremus нь 23 метр урт, жин нь 47 тонн хүрч байжээ.

 

 

а.Камарозаврын гавлын яс       б.Камарозаврын араг яс

 

 

 

 

Эх сурвалж:

 

Ж.Төмөрхуяг, А.Шагдарсүрэн. “Үлэг гүрвэл 1”. (Мажестик цуврал) 2013 он

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1.Үлэг гүрвэлийн жагсаалт

 

Камарозавр
Камарозавр
Camarasaurus supremus
Камарозаврын гавлын яс
Камарозаврыг хүний биеийн харьцаатай харьцуулсан нь
Камарозавр махчин үлэг гүрвэлээс зулзагаа хамгаалж байгаа нь