Казу (2)

 

Казу (Kazoo) нь үзүүр лүүгээ нарийссан бортого хэлбэрийн хоолой бүхий металл болон хуванцар үлээвэр хөгжмийн зэмсэг. Их биеийн дунд хэсэгт дээш гарсан дотроо цаасан мембрантай богино таган хоолойтой. Энэ мембраны хэлбэлзэл нь дуу авиаг өөрчилж өвөрмөц авиа гаргана. Орост Евгений Вахтанг "Турандот гүнж" жүжигт Казугийн эффектийг ашиглаж байв. 

 

 

Уоррен Герберт Фрост (Warren Herbert Frost)

 

 

Казу нь бүрээ, саксофонтой ойролцоо дуу авиа гаргах бөгөөд гарын хуруугаар мембран цаасыг дарж өвөрмөц дуу, хэмнэл үүсгэж болдог. Ийм хөгжмийн зэмсэг Төв Азийн нүүдэлчид түүн дотор анчдад байсан бөгөөд түүгээр ангийн дуудлага хийх, дайн байлдааны үед дайсандаа сэжиг авхуулахгүй амьтны дуу авиа гарган дохио өгөх хэрэгсэл болгон ашигладаг байжээ. Африкт ч иймэрхүү үлээвэр хөгжмийн зэмсэг байжээ. Гүржид уг хөгжим Монголчуудын байлдан дагуулалтын үеэс нэвтэрчээ. 

 

Америкийн зохион бүтээгч Уоррен Герберт Фрост (Warren Herbert Frost) Казуг зохион бүтээж 1883 онд зохиогчийн эрх авчээ. Харин орчин цагийн металл Казуг Нью-Йорк мужын Буффало хотын Жорж Д. Смит (George D. Smith) 1902 онд зохиогчийн эрх авчээ. XIX зууны 40-өөд онд Clarke пүүс буй болж Казуг үйлдвэрлэх болжээ. Таган хоолойны тусламжтайгаар Казугийн хөгийг тааруулна. 

 

Казу (2)
Казу
Казу үлээгч
Казу