К
Кагул хэдэргэн бөмбөр (2)
Кагул хэдэргэн бөмбөр (2)

 

Филиппин үндэстний хөгжмийн зэмсэг

 

Кагул (kagul) хэдэргэн бөмбөр нь Филиппины хулсан цохивор хөгжмийн зэмсгийн нэг юм. Хос цохиураар Кагулын  хэдэргэ болон гөлгөр талыг цохиж янз бүрийн дуу авиа гаргана. 

 

Анхлан тариачид тутраганы талбайг сүйтгэгч шувуудыг үргээх зорилгоор Кагулыг буй болгосон хэдий ч яваандаа хөгжмийн зэмсэг болон хувирчээ. Кагул хэдэргэн бөмбөрийг ардын бүжиг, дуу хөгжимд болон Филиппины сонгодог дуу хөгжимд ч өргөн ашиглах болжээ.

 

 

Кагул хэдэргэн бөмбөр (2)
Кагул хэдэргэн бөмбөр