К
Кавказын хөгжмийн зэмсэг (2)
Кавказын хөгжмийн зэмсэг (2)

 

Кавказын хөгжмийн зэмсэг

 

 

Кавказ товшуурыг үндэстэн, ястангууд өөр өөрөөр нэрлэдэг. Тухайлбал Осетинчууд Фандар, Кабардинчууд Фандур , Аварчууд Пандур, Гүржүүд Пондури, Чеченүүд Пондар гэх мэт. (Чечены: Пхоан - өлөн, дар - ашигласан буюу өлөнгөөр үйлдсэн хөгжим гэсэн утгатай үгнээс үүдэлтэй ажээ)

 

 

1. Осетины Гумсаг (Gumsag) бөмбөрчид, 2. Адыга буюу Черкесийн Жъыу чуулгыг үүсгэн байгуулагч, Черкес ардын хөгжмийн зэмсэг урлаач, нэрт хөгжимчин Замудине Гучеве

 

 

 

1. Шичепшин (Shichepshin), Шикапшина (Shikapshina) хуур, 2. Кавказын Доул бөмбөр (Caucasian Dole drum), 3. Адыга нуман хуур (Circassian harp)

 

 

1. Чеченээр Дечиг-пондар (Dechig-Pondar), Ингушээр Дахч-пандар (Dahch-Pandar) хэмээх товшуур, 2. Хойд Кавказын Даудастанон ятга (Daudastanon harp), 3. Оситены Кисын / Киссын Фандыр (Kisyn / Kissyn Fandyr) буюу Хойысар-фандыр хуур (Hoyysar-Fandyr). Кисын Фандыр нь 2 чавхдаст, кварт хөгтэй, 3 чавхдаст Терц-квинт хөгтэй хувилбаруудтай байдаг.

 

 

1. Фидиуаг урам (Fidiuag horn), 2. Абхазын Ахымаа ятга (Ahymaa harp)

 

 

 

1. Кавказын Фандыр хуур (Caucasian Fandyr), 2. Трапец хүрээтэй Ахымаа ятга (Ahymaa harp), 3-4. Абхазын Аюмаа нуман ятга (Abkhazian Ayumaa Harp)

 

 

1. Осетин Малчин Лексо Тигиев Хоромсон Удавдз бишгүүр  (Udavdz double flutes) тоглож байгаа нь, 2. Бараг устаж мөхсөн Осетины Лалым-уадындз туламан бишгүүр (Lalym-uadyndz bagpipes), 3-4. Туульч Дрис Таутиев, Эльмурза Цагараев нар Кисын Фандыр хуур тоглож байгаа нь

 

 

Осетины хөгжмийн зэмсгүүд 1. Дала хэнгэрэг (Dala tambourine), 2Карцганаг шигшүүргэ (Kartsganag ratchet), 3. Ирон-кандзал-фандыр (Iron-kandzal-fandyr) диатоник, хромат хөгт гармошка XIX зууны дунд үеэс Осетинд тоглогдох болжээ. 4. Кырнаг-фандыр (Kyrnag-fandyr) хуур

Кавказын хөгжмийн зэмсэг (2)
Осетины адууны дэл сүүлийг эмхэрдсэн 2-3 чавхдас бүхий Дала Фандыр (Dala fandyr) товшуур. Голчлон ладгүй байх бөгөөд ойролцоогоор 800 - 850 мм урттай Кварт болон Кварт-квинт хөгтэй байдаг.
Адыга буюу Черкесийн зэгс болон металаар үйлдсэн Камыль цуур (Kamyl / Kamily). Зэгсэн цуурыг Осетинчууд Казын-уадындз (Kazyna-uadyndz) хэмээн нэрлэдэг.
Адыга (Черкес) болон Кабардин-Балкарын Пхачич (Pkhachich) шигшүүргэ
Абхазын Ачарпын цуур (Abkhaz Acharpyn)
Абхазын нэрт туульч, Апхьарца хуурч Арстаа Кастей. Апхьарца (Aphiartsa) хуурын аялгууд цэргүүд давшилтанд ордог байжээ. Алхьарца хэмээх үг "апхъарцага" буюу Монголын алхцагаа, (урагшаа алх, дайр) гэсэн үгтэй утга нэг байгаа нь сонирхол татдаг.
Осетины Уадындз цуур (Ossetian Uadyndz reed)
Өмнөд Осетины туульч Габадз Шавлохов Дала Фандыр (Dala fandyr) товшуур тоглож байгаа нь. 1927 оны гэрэл зураг
Бухын эврээр үйлддэг Осетины Фидиуаг урам (Fidiuag horn)