К
Кавакуинхо гитар (2)
Кавакуинхо гитар (2)

 

Португали хөгжмийн зэмсэг

 

Кавакуинхо (Cavaquinho) нь Португали болон Бразилын дөрвөн чавхдаст гитар юм. Анхлан уг гитарын чавхдасыг өлөнгөөр үйлддэг байсан бол өдгөө металл чавхдастай болжээ. Каванкуинхо гитарчийг Кавакуиста (cavaquista) хэмээн нэрлэдэг ажээ. Зонхилох хөг: DGBD, Португалийн эртний хөг: DABE, Гитарчид ашигладаг хөг: DGBE. Кавакуинхо гитарыг өөрөөр  Брагуйнха (Braguinha), Брагуйнхо (Braguinho), Кавако (Cavaco), Манчэтэ (Manchete), Мачим (Мachim), Мачимбо (Machimbo), Манчэтэ (Manchete), Марчэтэ (Marchete),  Мачэтэ (Machete) хэмээн нэрлэдэг. 

 

 

а. Португали Кавакуинхо гитар, б. Баруун Африкийн Кабо-Верде арлын Кавакуинхо гитар

 

Кавакуинхо гитар XV зуунд буюу Ренессансын үед Португалид буй болжээ. Бразил Кавакуинхо нь Лиссабон болон Мадейра аралаас уламжлан авчээ. Кавакуинхо гитар Бразилийн дуу хөгжим, ялангуяа Самба бүжигт чухал үүрэгтэй. Бразилийн Кавакуинхогийн үндсэн хөг DGBD, зарим үед гоцлол тоглоход DGBE болон мандолины GDAE хөгөөр хөглөх нь бий. 

 

Хавайн аралд уг гитартай төстэй Укулеле (ukulele) гитар дэлгэрчээ. 
Кавакуинхо гитар (2)
Кавакуинхо гитар
Португали болон Бразилийн Кавакуинхо гитар
Кавакуинхо гитар