К
Кабаса шигшүүргэ (2)
Кабаса шигшүүргэ (2)

 

Америкийн хөгжмийн зэмсэг

 

Кабаса буюу Кабаза шигшүүргийн (Англиар: Cabasa нь Галийн Cabaza буюу хулуу гэсэн үгнээс гаралтай ажээ) өвөг нь Африк, Бразилаас гаралтай Шекере (Shekere) шигшүүргэ бөгөөд металл царт Кабасаг Америкийн цохивор хөгжмийн зэмсэг зохион бүтээгч Latin Percussion пүүсийг үндэслэгч Мартин Кохэн (Martin Cohen) зохион бүтээсэн Идиофоны төрлийн цохивор хөгжим юм.

 

Кабаса шигшүүргийн сайжруулсан хувилбарыг Афучэ (Afuche) хэмээн нэрлэдэг. Кабаса нь Бортого хэлбэрийн металл сав, тор, металл бөмбөлөгүүдээс бүрдэх бөгөөд дуу нь хоржигнуур могойнхтой төстэй.  

 

 

 

Латин Америкийн хөгжимд түүн дотроо Босса-Новед хэрэглэж иржээ. Орчин цагт Джаз болон Рок хөгжимд Кабаса шигшүүргийг өргөн хэрэглэх болжээ. Уг шигшүүргийг үрэх, эргүүлэх, цохих замаар янз бүрийн дуу авиа гаргаж болдог. 

 

Кабаса шигшүүргэ хөгжмийн зэмсэг төдийгүй саажилт, сэтгэцийн эмгэгийг эмчлэх хэрэгсэл болдог. Гараа өчүүхэн хөдөлгөхөд дуу авиа үүсч өвчтөнд өөртөө итгэх итгэл төрүүлдэг тул анагаах ухаанд ашиглах болжээ. 

 

Кабаса шигшүүргэ (2)
Кабаса шигшүүргэ
Кабаса шигшүүргэ
Шекере шигшүүргэ (Shekere)