Й
Йелийн их сургууль
Йелийн их сургууль

 

Йелийн их сургууль. Англиар: Yale University - АНУ-ын хувийн судалгаа шинжилгээний их сургууль. АНУ-ын нэр хүндтэй хувийн найман их сургуулийн нэг. Харвард, Принстоны их сургуулийн хамт "Том гурван их сургууль"-ийн тоонд багтдаг. Йелийн их сургууль шинэ Английн Коннектикут мужийн 125 мянган оршин суугч бүхий Нью-Хейвен хэмээх боомт хотод оршдог.

 

Йелийн их сургууль 1701 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд уг их сургууль 20 салбар, 10 мэрэгжлийн факультеттай. Йелийн коллежд дөрвөн жил суралцаж бакалаврын зэрэг авах бөгөөд шинжлэх ухааны тодорхой чиглэл, нийгмийн болон байгалын шинжлэл, бизнес, анагаах ухаан, хууль эрх зүй, хүрээлэн буй орчины чиглэлээр аспирантурын сургалттай. Мөн архитектур, хөгжим, зураач, жүжигчний дээд боловсрол олгодог тэнхимүүдтэй. 

 

Нэр алдартай төгсөгчид:

 

АНУ-ын ерөнхийлөгчид:

  • Тафт, Уильям Говард - АНУ-ын 27 дахь ерөнхийлөгч (1909 -1913), АНУ-ын дээд шүүхийн 10 дахь дарга (1921-1930)
  • Форд, Жеральд Рудольф - АНУ-ын 38 дахь ерөнхийлөгч (1974 -1977), АНУ-ын 40 дахь дэд ерөнхийлөгч (1973 -1974)
  • Буш, Жордж Герберт Уокер - АНУ-ын 41 дахь ерөнхийлөгч (1989 -1993), АНУ-ын 43 дахь дэд ерөнхийлөгч (1981-1989)
  • Клинтон, Уильям Жефферсон - АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч (1993 -2001)
  • Буш, Жордж Уокер - АНУ-ын 43 дахь ерөнхийлөгч (2001-2009)

Эрдэмтэд:

  • Морзе, Сэмюэл - Америкийн зохион бүтээгч, зураач
  • Шовене, Уильям - Америккийн математикчй, одон оронч, газрын зурагч
  • Славенас, Паулюс Винцович - Литов, Зөвлөлтийн одон оронч,

Улс төрч, бизнесмен, урлаг соёл, спортын алдартнууд:

  • Жон Колдвелл - АНУ-ын 7 дахь дэд ерөнхийлөгч (1825-1832), АНУ-ын 16 дахь төрийн нарийн бичгийн дарга (1844-1845)
  • Браун, Самуэль Роббинс - Хятад, Японд ажиллаж байсан Америкийн шашны нэртэй зүтгэлтэн (миссионер)
  • Янг, Аарон - Орчин цагийн Амеркийн зураач
  • Кранц, Фрэн - Америкийн жүжигчин
Йелийн их сургууль
Йелийн их сургууль