И
Ичинноров Төмөрбаатарын
Ичинноров Төмөрбаатарын

 

Төмөрбаатарын Ичинноров 1933 оны 1 сарын 26 нд Ховд аймгийн Чандмань суманд мэндэлжээ. 1955 онд Прагад зохиогдосн дэлхийн залуучууд оюутны фествальд уран сайхны гимнастикийн төрлөөр орж байжээ.

 

Уулын спорт зөвхөн эрчүүдийн спорт байсан тэр цагт буюу 1973 оны сүүлээр аж үйлдвэрийн комбинатын намын хороон дарга Дангаа гутлын үйлдвэрийн эсгүүрчин Т.Ичинноровыг өрөөндөө дуудаж Монголын эмэгтэй уулчдын баг байгуулах санаатай байгаагаа дуулгаснаар уулчдын анхны баг буй болж Т.Ичиннорв эмэгтэйчүүдийн багийг ахлах болжээ. 

 

 

а. Т.Ичинхорлоо 1962 он, б. Нөхөр Д.Тавхайн хамт 1978 он

 

Эмэгтэй уулчдын багийн ууган гишүүдээр гутлын үйлдвэрийн оёдолчин Ш.Алгаа, савхин эдлэлийн үйлдвэрийн эсгүүрчин Ч.Оюунцэцэг, нэхмэлийн үйлдвэрийн эд шалгагч Галя, болон Оюунгэрэл хэмээх 18 настай ажилчин охид багийн ахлагч Т.Ичинноровын хамт Хөдөлмөр нийгэмлэгт харъяалагдах болжээ. Багийн дасгалжуулагчаар "Уулын улаан" хэмээх З.Раднаа ажиллажээ.     

 

 

а. Т.Ичинноров 1995-1996 онд Отгонтэнгэрт хамт гарсан Япон шавь нарын хамт , б. Очирваань хайрхан Отгонтэнгэрт Т.Ичинноров 80 настайдаа гарав

 

 

ОУХМастер Т.Ичинхорлоо эх орныхоо оргилуудад 211 удаа гарснаас:

  1. Монгол орны хамгийн өндөр оргил Алтай Таван Богдод 18 удаа
  2. Хангай нурууны баруун жигүүрийн хан оргил Отгонтэнгэрт 19 удаа
  3. Хэнтийн нурууны төв ноён оргил Асралт хайрханд 20 удаа
  4. Хангайн нурууны баруун хойд жигүүрийн хамгийн бартаат оргил Улаан тайгад дагавар 2 оргилын хамт 3 удаа
  5. Алтайн цуут Мөнххайрханы оргилд дагавар оргилуудтай нь хамт 32 удаа
  6. Алтайн нурууны Цамбагарав хайрханы мөсөн дуулгат оргилд 13 удаа,
  7. Алтайн нурууны өмнөд жигүүрийн Сутай хайрханд 12 удаа
  8. Алтайн зүүн жигүүр Жаргалант хайрханд 36 удаа
  9. Алтайн уулсын голд хөндөлсөх Хөх Сэрхийн нурууны оргилд 2 удаа
  10. Алтайн уулсын өмнөд хаялга Их говийн Зүмбэр хайрхан Их Богдод 8 удаа (1 нь өвлийн авиралт)
  11. Богд хан уулын Цэцээ гүний оргилд 28 удаа
  12. Сутайн Бага Богдод 4 удаа
  13. Бусад нэргүй оргилуудад 48 уда

Тэрбээр Японы Ротара Бомбей, Чуку Бан Сан хэмээх ихэр хоёр оргил, Кавказын алдарт Эльбрус, Чехийн Татра нурууны 4 оргил гэх мэт гадаадыэ уул нуруудадын оргил 29 удаа гарчээ.  

Ичинноров Төмөрбаатарын
Уулын спортын олон улсын хэмжээний мастер Т.Ичинноров. 1986 он
2004 оны "Монголын буянт ээж" Т.Ичинноров
Монголын эмэгтэй уулчдын 3 үеийн багийн ахлагч ОУХМ Т.Ичинноров, Монголын хөл бөмбөгийн эцэг Л.Сандагдорж нар