И
Ичигэнкин ятга (2)
Ичигэнкин ятга (2)

 

Япон үндэстний хөгжмийн зэмсэг

 

Ганц чавхдаст Ичигэнкин (Ichigenkin 一絃琴) буюу Сумагото (Sumagoto Japanese single-stringed zither) ятга. Ичигэнкин ятгын цар нь бага зэрэг матсан банз байх бөгөөд чавхдасыг торгоор үйлдэж, хуруундаа зааны ясаар үйлдсэн бортогон хуруувч, бортого хэлбэрийн Рокан хэмээх хоолой цохиур ашигладаг.

 

 

Ганц чавхдаст Ичигэнкин ятга

 

 

Хоёр чавхдаст Азума Нигэнкин (Azuma nigenkin) буюу товчоор Нигэнкин (Nigenkin) ятга Мэйжигийн эриний (1868-1912) эхээр буй болжээ. Уг ятгыг өөрөөр Якумогото (Уakumogoto) хэмээн нэрлэдэг

 

Ичигэнкин ятгын хоёр чавхдаст хувилбарыг Накуяма Котонуши (Nakayama Kotonushi) 1820 онд буй болгосон бөгөөд Якумогото (Уakumogoto) буюу Азума рю Нигэнкин (Azuma-ryu nigenkin) хэмээн нэрлэдэг. Азума рю Нигэнкин нь Дорнын сургуулийн өвөрмөц хэв шинжийг агуулж байдаг ажээ.

 

 

 

Ичигэнкин ятга (2)
Ичигэнкин ганц чавхдаст ятга (Ichigenkin single-stringed zither)
Нигэнкин (Nigenkin) ятга
Ганц чавхдаст Ичигэнкин болон хоёр чавхдаст Нигэнкин ятга