Их хуучир (2)

 

Монгол туургатны хөгжмийн зэмсэг

 

Их хуучир (Ikh khuuchir) буюу Дөрвөн чавхдаст хуучир.  (Монголоор: Их хуучир, Хятадаар: 四胡 - sì hú - Си ху буюу дөрвөн чавхдаст хуучир) нь эрт дээр үеэс Монголчуудын хэрэглэж ирсэн нумт хөгжмийн зэмсэг юм.

 

 

Хөнхөр хуурч нэрээр алдаршсан Өлзийн Лувсан хуурч (1885-1943) Их хуучир буюу Хөнхөр хуур (Khunkhur khuur) тоглож байгаа нь.

 

Их хуучир олон янзын нэртэй, үүнд Төв Халхад Хуур, хийл хэмээн нэрлэж байгаад хожим Их хуучир хэмээн нэрлэх болжээ.

 

 

Хотгойд, Дархад зэрэг умарт Монголынхон Хялгасан хуур (Khyalgasan khuur), Бисанз (Bisanz), Дорнод Монголын Буриадууд Хөнхөр хуур (Khunkhur khuur), Үзэмчингүүд Аралт хуур (Aralt khuur), Жастуу хоор (Jastuu khoor), Өмнөд Монголын Сөнөдүүд Дөрвөн чихтэй хуур (Durvun chihtei khuur), Хорчингууд Хорае (Khorae), Баруун Монгол, Ойрад, Халимгууд Бийваа хуур (Biibaa khuur), Тагна Урианхайчууд Бүзанчи (Buzanchi), Бызанчи (Byzanchi), Пызанчи (Pizanchi)  гэхчлэн нэрлэж байжээ. 

 

 

 

Их хуучир нь Монгол туургатны нумт чавхдаст хөгжмийн зэмсэг. Царыг адууны шаантаар үйлдэх бөгөөд царын нүүр хэсгийг үлээсэн гүзээ, сархинаг, ямааны арьсаар бүрдэг байжээ. Хөгжим судлаач Ж.Бадраа "Монгол ардын хөгжим" (1998) номондоо Их хуучир нь Их гарын аралт хуур (Ikh gariin aralt khuur) буюу хийл хэмээн тэмдэглэсэн байдаг.

 

 

Дөрвөн чихт хуучир буюу Си ху (四胡 - sìhú) хуучир нь Монгол, Хятад үндэстний нумт чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Си ху хуур нь нэн тэргүүнд Монголын дуу хөгжимийн соёлтой холбоотой бөгөөд Монгол, Тува, Хятад улсын Өвөр Монголын өөртөө засах орон, Ляонин, Жилинь, Хэйлунжянд тоглодог ажээ. Тяньжин, Шандуны шинэ хөгжим, Цинь Шу, Хойд Дагу, Хубэй дуу хөгжимд ший жүжигт өргөн ашигладаг байна. 

 

 

 

 

Хорчин Аварга Их хуучир (Khorchin giant Ikh khuuchir). 2012 оны 7-р сард Өвөр Монголын Хянган аймгийн Хорчин баруун гарын дунд хошууны хөгжмийн зэмсэг урлаач Хадаа 8.16 метр өндөр, 1,5 тонн хүнд Их хуучир бүтээжээ.

 

 

Си ху хуучирын цар болон хүзүүг навчит модоор үйлдэх бөгөөд царыг могой, үхэр, хонины арьсаар бүрдэг. Том жижиг хэмжээ, янз бүрийн хөгтэй байдаг. Их гарын Си ху хуучирыг (C, C, G, G) дунд гарын Си ху хуучирыг (G, G, D, D) бага гарын Си ху хуучирыг (D, D, А. A) хөгтэй байдаг.

 

Их хуучир (2)
Их хуучир
Их хуучир
Их хуучирч
Тагна Урианхайн Бүзанчи (Бызанчи / Пызанчи) хуучир
Их хуучирч