Их Шүүдэргэнэ

 

Их шүүдэргэнэ Латинаар: Chelidonium majus L. (1753) нь Намуутан овгийн ховор зүйлийн олон наст өвс юм. Их шүүдэргэнийн үндэс нь бүдүүн, бараан, толгой хэсэгтээ хар хүрэн хайруустай. Иш нь 40-80 см өндөр, салаархаг байдгаараа онцлог ажээ. Цэцэг нь хурц шар өнгөтэй, голчоороо 2-3 см бөгөөд хонхорцог нь 5 см хүртэл урт, 2-3 мм өргөн байдаг. Асга, нуранги, байц хадны ёроолд ургадаг шүүдэргэний нутгийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд оруулах байдлаар хамгаалжээ. Их шүүдэргэнийг сүүлийн үед эмийн зориулалтаар их хэмжээгээр түүх болсон. Мөн түймэр, хэт хуурайшилтын улмаас улам ховордсоор байна.

 

 

Шүүдэргэнэ Хоолой сөөх, Сэвхи, толбо үүсэх, Түлэгдэлт, Үү ургах, Хайрст үлд, Савны (умайн) хүзүүний улайлт, Бүдүүн гэдэс үрэвсэх, Гэдэс гүйлгэх, өвдөх, Түрүү булчирхай томрох, Ходоод, хосны шархлаа, Цөсний хүүдийн үрэвсэл, Яс, булчин, шөрмөсний систем, Шүд өвдөхөд эмчилгээний ач тустай ургамал юм.

Их Шүүдэргэнэ
Chelidonium majus L
Их Шүүдэргэнэ