Испани хэл

 

Испани хэл буюу Кастиль хэл нь дэлхийн 500 сая орчим хүний төрөлх хэл бөгөөд Латин Америкийн орнууд болон Испани улсын албан ёсны хэл юм. Энэтхэг-Европ хэлний аймгийн Итали хэлний бүлэгт багтдаг. "Испани хэл"-ний испани хэлээрх нэр нь Кастельяно (Castellano) буюу эспаниол (Espaсol). Өмнөд Америкийн орнуудад кастельяно гэж нэрлэгдэх нь олон ба Мексик, Төв Америк, Карибын орнуудад зөвхөн эспаниол гэж нэрлэдэг.

 

Испани хэл нь Иберийн хойгийг захирч байсан Ромын эзэнт гүрний иргэдийн ярилцдаг хэл болох латин хэлэнд үндэслэсэн бөгөөд араб хэлний нөлөөг авч хөгжсөн хэл юм.

 

Испани хэл нь НҮБ-ийн албан ёсны 6 хэлний нэг (Бусад нь англи хэл, франц хэл, орос хэл, хятад хэл, араб хэл) бөгөөд Испани болон Латин Америкийн 18, Африкийн 1, нийт 20 улсын албан ёсны хэл болно. Испани хэлийг албан ёсны хэлээ болгосон улсуудыг дор жагсаав.

Европ тив

  • Испани

Төв Америк

  • Мексик
  • Коста-Рика
  • Гватемал
  • Сальвадор
  • Панама
  • Гондурас
  • Никарагуа

Карибын орнууд

  • Куба
  • Доминиканы Бүгд Найрамдах Улс
  • Пуэрто-Рико (АНУ-ын чөлөөт муж)

Өмнөд Америк

  • Колумб
  • Венесуэл
  • Эквадор
  • Перу
  • Боливи
  • Чили
  • Аргентин
  • Уругвай
  • Парагвай

Африк

  • Экваторын Гвиней

Хойд Америк

  • АНУ-ын зарим мужууд
Испани хэл
Испани хэлний тархалт