И
Испани хан бүргэд
Испани хан бүргэд

 

Испани хан бүргэд (мөн Иберийн хан бүргэд , Адалбэртийн бүргэд гэгддэг) Латинаар: Aquila adalberti (C.L.Brehm,1861) нь Дорнын хан бүргэдтэй (Aquila heliaca) ойрын төрөл юм.

Энэхүү бүргэд нь зөвхөн Испани, Португалд таарах бөгөөд мөн хойд Мароккод байж болзошгүй хэмээн үздэг байна. Урьд энэ бүргэдийг Дорны хан бүргэдийн дэд зүйл хэмээн үзэж байсан ондоо зүйл болох нь тогтоогджээ.

Испани хан бүргэд нь давжаадууд тооцогдох бөгөөд биеийн урт нь 75-84 см, 2.5-3.5 кг жин татна. Тэд голдуу туулай, чандага, тагтаа, хэрээ, нугас, ятуу, мэрэгчдээр хооллодог байна. Өдгөө энэхүү бүргэд хүний буруу үйл ажиллагаанаас шалтгаалан эрс ховордсон бөгөөд нийт тоо толгой нь 500 хүрэхгүй болжээ.

Испани хан бүргэд
Испани хан бүргэд. Aquila adalberti