И
Ирланд бишгүүр (2)
Ирланд бишгүүр (2)

 

Ирланд бишгүүр (Irish flute / Irish Whistle) нь Ирланд болон Шотланд, Бретон ардын дуу хөгжимд хөгжимд ашигладаг үлээвэр хөгжмийн зэмсэг юм. Ирланд бишгүүр үндсэн 6 нүхтэй, (1-10 клапантай, клапангүй) хар мод болон нягт модоор хийдэг. Дуугаралтын цар хүрээ нь 2-2.5 октав дуугарна. 

 

 

XIX зуунд Чарльз Николсон (Charles Nicholson) ирланд бишгүүрийг боловсронгуй болгон стандарчилж зохиогчийн эрх авч Их Британд уг бишгүүрээ худалдаалах болжээ.

 

 

Ирланд бишгүүр: а. Праттен (Pratten), б. Рудалл энд Роуз (Rudall & rose)

 

Ирланд бишгүүрийн Праттен (Pratten) болон Рудалл энд Роуз (Rudall & rose) гэсэн үндсэн хоёр төрөл байдаг. 

 

Ирланд бишгүүр (2)
Чарльз Николсон (Charles Nicholson (1795 - 1837)
Ирланд бишгүүр
Ирланд бишгүүр (Irish Whistle) буюу Ирланд Лов бишгүүр (Irish Low Whistle)