Ирвэс

 

Монголын улаан номонд орсон амьтад

 

Ирвэс, Цасны барс, цагаан барс. Латинаар: Uncia uncia (Schreber, 1775) Түрэгээр: Ирбиз нь хөхтөн амьтны махчдын баг болох Муурын овогт багтах томоохон махчин амьтан юм. Байгаль түүний нөөц баялагийг хамгаалах олон улсын холбооны улаан номонд нэр нь оржээ. Харин Монголд сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байна. Төв Ази, Афганистан, Бирм, Бутан, БНХАУ, Энэтхэг, Казахстан, Киргиз, Монгол, Непал, Пакистан, ОХУ, Таджикистан, Узбекистаны бартаа ихтэй аглаг нутагуудаар тархжээ. Ирвас нь жижгэвтэр толгойтой, нарийн урт уян биетэй, харьцангуй богино сарвуутай, урт сүүлтэй. Биеийн урт нь сүүлийг оруулаад 200-230 см, толгой биений урт нь 103-130 см бөгөөд жин нь дунджаар 55 кг, сүүлний урт дангаараа 90-105 см, нурууны өндөр 60 см. Цайвар сааралдуу зүстэй дугуй болон хавтгай бараавтар толбо судалтай. Эмэгчин нь эрэгчингээсээ том. 

 

 

Манай орны Монгол Алтай, Говийн Алтайн нуруу, Алтайн өвөр говь, Өмнөговийн зарим уулс, Хангайн нурууны өвөр бие хэсэг, Хөвсгөл нуураас баруун тийшэх өндөр уулсаар тархжээ. Монголд Ирвэс агнахыг 1972 оноос хуулиар хоригложээ.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1.Монголын улаан номонд орсон амьтад

 

Ирвэс
Ирвэс
Цагаан барс буюу Ирвэс
Ирвэсний тархац