И
Инээдмийн өдөр

 

Инээдмийн өдөр. Жил бүрийн 4 сарын 1 нд "Инээдмийн өдөр", "Тэнэгүүдийн өдөр" хэмээн дэлхийн олонхи улс орнуудад тэмдэглэн өнгөрүүлдэг албан бус баярын өдөр. Энэ өдөр найз нөхөд, танилуудаа хуурах, элэглэх хөгжилдөх өдөр юм. Шинэ Зеланд, Ирланд, Их Британи, Авсрали, Өмнөд Африкт зөвхөн үдээс өмнө хуурах бичигдээгүй хууль, уламжлал тогтсон бөгөөд үдээс хойш хуурахыг "4 сарын тэнэг" хэмээн нэрлэдэг ажээ. Манай хойд хөрш болон хамтын нөхөрлөлийн орнуудын "Тэнэгүүдийн баяр" -ын өдөр буюу Юморина-г Одесс хотноо тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.

 

 

1539 онд фламандын ордны нэгэн түшмэл өөрийнхээ зарцыг даажигнасан үүрэг өгсөн тухай дурьдсан байдаг. 1686 онд Жон Обри «Fools Holiday» буюу "Тэнэгүүдийн баяр"-ын талаар дурьдан бичсэн нь уг баярын талаарх хамгийн анхны баримт болдог. Уг баяр Францаар: poisson d' avril, Англиар: april-fool, Германаар: Aprilnarr, Шотландаар: gowk хэмээн янз бүрээр нэрлэгдэн тэмдэглэх болсон ч үндсэн агуулга нь ижил байжээ. Уг баярыг нэг хэсэг судлаачид "Пасхи" буюу улаан өндөгний баяраар хүмүүс бие биенээ хөгжөөх зорилгоор, нөгөө хэсэг нь Эртний Кельтчүүдийн хаврын баяраас үүдэлтэйгээр үүссэн хэмээн үздэг байна. 

 

1992 онд Үндэсний радиогоор Ричард Никсон ерөнхийлөгчд нэр дэвшиж байгаагаа мэдэгдэж амеркчуудыг жинхэнэ шоконд оруулжээ. Түүний сонгуулийн уриа нь " Би та бүхэнд муу зүйл хийгээгүй, цаашид ч хийх хүсэлгүй байна" гэсэн уриатай хэмээжээ. Үүний дараа Никсон ерөнхийлөгчид нэр дэвшихтэй холбогдуулан үг хэлжээ. Харин үдээс хойш уг радиогийн хөтлөгч Жон Хокенберри уг мэдэгдэл наргиан байсныг хэлж Никсоны хоолойг элэглэгч Рич Литтл дууриасныг дэлгэжээ .

 

 

а. 1976 оны 4 сарын 1 -ны өдрийн өглөө британийн одон оронч Патрик Мур BBC радиогоор Дэлхий ван гариг, Бархасбадь гаригын араар орохдоо үүдэн англид 9:47 д одон орны онц сонирхолтой үзэгдэл болох тухай мэдэгдэл хийжээ.  Тэрээр яг энэ мөчид дэлхийн таталцал сулрах тул уг үзэгдэлийг биеэ мэдэрч, гэртээ туршиж үзэж болохыг зөвлөжээ.  Патрик Мур яг тэр агшинд үсэрвэл танд жингүйдэж, агаарт хөвөх мэт сонин сэтгэгдэл төрнө хэмээжээ. Удалгүй BBC 2 радио руу олон хүн утас цохиж тэд түүнийг мэдэрсэн тухайгаа болон нэг эмэгтэй бүр арван нэгэн нөхдийн хамт сандалтайгаа өрөөн дотроо хөвсөн тухай мэдээлжээ. 

 

б. 1989 оны 3 сарын 31-ны шөнө Лондоны нэгэн засмал замын ойролцоох тэнгэрт гэрэлтсэн нисдэг таваг хөвөн явахыг олон мянган автомашинаар зорчигчид олж харжээ.  Зорчигчид машинаасаа буун уг тавгыг ажигласан бөгөөд удалгүй нөгөө нисдэг таваг газарджээ. Лондоны оршин суугчид цагдаагийн газар харь гаригийн нисдэг таваг буусан тухай мэдээлжээ. Гэтэл энэ нь үнэн хэрэгтээ 36 настай Ричард Брэнсоны наргиа байсан бөгөөд тэрээр уг нисдаг тавгийг агаарын бөмбөлөгөөс дүүжилсэн байжээ.

 

в. 2008 оны 4 сарын 1 нд BBC байгаль шинжээчид Антарктикаас холгүйхэн амьтдын хувисалын талаархи шуугиан тарьсан бичлэгийг үзүүлжээ. Уг бичлэгч оцон шувуунууд нүүдэллэн нисч буйг буулгасан ажээ. Энэ бичлэг тэр дороо хит болж интернетээр түгжээ. Мэдээж энэ бол наргиа байжээ. 

 

Инээдмийн өдөр
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Никсон нэр дэвшихээ 1992 оны 4 сарын 1 нд мэдэгдэв
2001 оны 4 сарын 1 нд Копенгагенед олныг хуурсан хуурамч ослын дүр зураг
1998 оны 4 сарын 1 нд Алабама мужын хууль тогтоох байгууллагаас тойргийн пи константыг 3,14 бус 3,0 болгон өөрчлөх шийдвэр гаргаснаа мэдэгдэв