Инкисивозавр

 
 
Инкисивозавр. Латинаар: Incisivosaurus Xu, Wang & Chang, 2002 нь Цэрдийн галавын үед буюу ойролцоогоор 125-130 сая жилийн тэртээд өнөөгийн БНХАУ-ын нутагт амьдарч байсан холимог идэшт 30 см өндөртэй, 1 метр урт, 5 кг жинтэй гүрвэл аарцагт теропод үлэг гүрвэл юм. 
 
 
Уг гүрвэлийн чулуужсан олдворыг БНХАУ-ын Ляонин мужаас палеонтологом Шю Шин (Xu Xing) өөрийн нөхдийн хамт олж илрүүлсэн бөгөд 2002 онд тодорхойлон бичжээ. Цорын ганц зүйл нь - Incisivosaurus gauthieri.
 
 

 

Тэрбээр идсэн хоолоо боловсруулахын тулд чулуу залгидаг байсан бөгөөд өдгөө ч зарим шувууд ингэдэг билээ. Ихэнх Oviraptor -ууд шүдгүй байдаг бол тэрбээр амаараа дүүрэн шүдтэй байв. Түүгээр үл барам урд талдаа минж, мэрэгч амьтдынхтай адил шүдтэй байсан нь энэ үлэг гүрвэл гайхагддаг билээ. Түүний ойрын төрлүүд махчин байсан бол Инкисивозавр өвсөн тэжээлт байв.  Түүний бие өдөөр өвч хучигдсан төдийгүй тэрээр далавчаа дэвж өөрийн хөдөлгөөнөө зохицуулахад хэрэглэж байсан нь шувууны өвөгд тооцогдох бүрэн үндэстэй юм.
 

 

Инкисивозавр
Incisivosaurus
Инкисивозавр